Ньюс хөтөч: АТГ мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: АТГ мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: АТГ мэдээлэл хийнэ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхыг сайжруулах сэдэв сургалт Blue Sky тауэрийн Кристал танхимд болно.
  • Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тохиолдуулан хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Корпорэйт зочид буудлын 5 давхрын танхим болно. Холбоо барих утас: 99009910, 99843464

10.00

  • Continental зочид буудалд ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ хамтарсан Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгааны нээлт болно.
  • Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүдийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцана. Холбоо барих утас: 88010867

11.00

  • АТГ мэдээлэл хийнэ
  • Үндэсний мэдээллийн төвд Хаппи Веритас оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аянг зарлалаа. Энэ хүрээнд илрүүлэг шинжилгээг 2000 төгрөгөөр хийж эхэлсэн болон тус өвчний талаар мэдээлэл өгөх талаар мэдээлэл хийнэ
  • Шинээр IPO  гаргасан компаниудын зөвлөлдөх уулзалт СЗХ-ны 211 тоотод болно

12.00

  • МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана. 

10:00 СХД 8-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг болон бизнес инкубатор төвийн барилгын талбайд
10:50 СХД 9 хороо Баянхошуу тойргийн зүүн хойд талын Хийдийн урд үерийн хамгаалалтын суваг
11:30 Дамбадаржаа хийдийн хойно СБД 18 хороо 10003 усан сангийн барилга угсралтын ажлын талбайд
12:00 Сэлбэ дэд төв, ЧД 18 хороо үерийн хамгаалалтын суваг
12:15 Сэлбэ дэд төв СБД 14 хороо

Нийслэлийн Хангарьд ордноос нэгдсэн унаа хөдөлнө.
Холбоо барих утас: 325044, 91113191, 88080750

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1929.09.25 Ардын засгийн газрын дэргэд Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулагдав.

1949.09.25 Шинжааны Гоминданы 30 мянган цэрэг командалсан эрх баригчид Хятадын Ардыг Чөлөөлөх Армид эсэргүүцэлгүй бууж өгч, БНХАУ-ын шинэ засгийн газарт дагаар оржээ.

1995.09.25 Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болж, эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учруулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж