Макроны нэр хүнд дахин унажээ | News.MN

Макроны нэр хүнд дахин унажээ

Макроны нэр хүнд дахин унажээ

Францын ерөнхийлөгч Эммануел Макроны нэр хүнд дахин унасан болохыг энэ сарын 14-22-ний өдрүүдэд хийсэн санал асуулгаар тодорхой болжээ.

Өнгөрсөн наймдугаар сард хийсэн санал асуулгад оролцогчдын 34 хувь ерөнхийлөгч Макроны засаглалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол энэ сард 29 хувь болж буурчээ. Санал асуулгыг Le Journal du Dimache хэвлэлийн байгууллагаас хийсэн бөгөөд нийт 1964 иргэн оролцсон аж.

Яагаад Макроны нэр хүнд унах болов?

Өнгөрсөн долоо хоногт Макрон 25 настай ажилгүй залууд хандаж “Би энэ гарцаар гараад л чамд ажил олоод өгч чадна” хэмээн хэлсэн нь иргэдээс хурц шүүмжлэл хүртсэн, Байгаль орчныг хамгаалах сайд нь огцорсон. Мөн Макроны бие хамгаалагчийнхан хэрэг явдлууд нэр хүндийг нь унагахад нөлөөлсөн. Түүнчлэн Францын дунд давхаргын ард иргэд Засгийн газрын бодлого зөвхөн хөрөнгө мөнгөтэй баячуудад үйлчилдэг хэмээн шүүмжилж байсантай холбоотой аж.

Макрон Франц улсын засгийн эрхийг 2017 онд авахдаа ажил эрхлэлт болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болно хэмээн ард иргэддээ амлаж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: EXPRESS
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-24 202.70.46.20

Ene hardaa mal psdakuud chiw chimeegui baigaaz. Hun muulj, medeen deer haraaj doromjildog lalruud icheesei, olon ulsiin yuu ch medehgui tag chig huurhii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж