Т.Дэлгэрмөрөнгийн хайртай бүсгүйдээ барьсан гэнэтийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөнгийн хайртай бүсгүйдээ барьсан гэнэтийн бэлэг

Т.Дэлгэрмөрөнгийн хайртай бүсгүйдээ барьсан гэнэтийн бэлэг

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн шинэ амьдрал зохиогоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрбээр   найз бүсгүйгээ  анх танилцуулахдаа "Хэн нэгнийг мартах гэж биесээ сонгоогүй, хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдрал эхлүүлээгүй хүний заяаг бүтэн болгох гэж бурхан ивээв үү. Амьдрал эрээн бараан байдаг хэдий ч дандаа цэцэглэн дэлгэрч байдгийг ухаарлаа даа. Чин зүрх сэтгэлээсээ баярлаж байна чамдаа, үүрд мөнх" хэмээсэн байдаг.  Тэгвэл түүний хайртай бүсгүйн төрсөн өдөр тохиож, Т.Дэлгэрмөрөн өөрийн  гарын хоолоо төрөл бүрээр хийж эхнэрээ баярлуулсан тухайгаа өөрийн нүүр номын хуудсандаа зургийн хамтад нийтэлжээ.

Мөн чамин хүзүүний зүүлтийн  хамт дараах шүлгийг хайрт бүсгүйдээ  тэрлэсэн байна.

“Сайхан ээжийнхээ гэгээн бүгдийг өөртөө шингээсэн хөөрхөн
Сайн удмын хүчирхэг ухааныг тээж үлдээсэн ээж бүсгүй
Цор ганц далайн сувдыг минь нөмөрч аргадсан хайр
Цоргиулж асаасан итгэлийн гал минь чи бүгдийг гэрэлтүүлсэн
Төрсөн өдрийн мэнд ээ. Хайртай”  гэжээ.

Түүний найз бүсгүйг Ананда гэдэг бөгөөд тэд өнгөрсөн оны зунаас хойш хайрын харилцаагаа эхлүүлсэн билээ.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж