МАХН-ын шинэ дүрмийг бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

МАХН-ын шинэ дүрмийг бүртгэлээ

МАХН-ын шинэ дүрмийг бүртгэлээ

МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөөдөр /2018.09.24/ хэлэлцэж, бүртгэв.

МАХН-ын 2018 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзаж, дүрмийн бусад заалт болон мөрийн хөтөлбөрийг  Үндсэн хууль, Улс төрийн тухай болон бусад хуульд нийцсэн гэж үзэж бүртгэжээ.

МАХН-ынхан хоёр хуваагдаж,  Н.Энхбаяр, О.Баасанхүү гэх хоёр даргатай болоод байсан. Ингээд аль аль нь дүрмийн өөрчлөлт, тамга тэмдгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч шүүх бүртгэхээс татгалзсан билээ. Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит бус Их чуулган зарлаж, шүүхийн шаардлагыг хангасан шинэ дүрэм, мөрийн хөтөлбөр боловруулсан байна. Ингээд өнөөдөр Улсын Дээд шүүхэд бүртгүүлжээ.  Сонирхуулахад шүүх хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч хүрэлцэн ирсэн байна.

Т.НОМИН

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж