“Улс төрийн нам байхгүй болсноор бүх асуудал шийдэгдчихгүй”

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“Улс төрийн нам байхгүй болсноор бүх асуудал шийдэгдчихгүй”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

txKBObaQsTMpEnWstemuujin

Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн асан, хуульч

“Санхүүжилт нь ил тод биш, боловсон хүчний бодлого нь “цахилгаан шатны зарчим”-аар хэнд үнэнч, хэний төлөө юу хийхэд бэлэн гэдэг шалгуураар явчихаар улс төрийн нам түрийний бөөсийг толгойд гаргадаг, төрийг дуртай нь очиж самардаг байгууллага болж хувирч байгаа юм. Иймээс энэ бүгдийг хазаарлаж намын зохион байгуулалт, дотоод ардчилал, санхүүжилт ил тод байдал зэргийг аль ч намд адил зарчмаар шаардахын тулд хуульчлахаас өөр аргагүй. Мөн улс төрийн нам олон нийтийг төлөөлөх, хөгжлийн бодлогыг тодорхойлох гэсэн хоёр чиг үүрэгтэй болохыг хүн алаад ч болсон албан тушаалд очно гэж боддог хоосон толгойнуудад яаж ойлгуулах, ойлгохгүй бол яаж холдуулах вэ гэдгийг ч бодох хэрэгтэй. Сайн туршлага, мэдлэг, судалгаа намуудаар дамжин шийдвэр гаргах түвшинд яаж очих, намыг яаж бодлогын нам болгох вэ гэдгийг бас бодохгүй бол болохгүй. Энэ өөрчлөлтүүдийг Улс төрийн намын тухай хуульд багцлан оруулж, мөн Үндсэн хуульд намын хариуцлагын асуудлыг тусгахгүйгээр цааш явахгүй. МАН, АН байна уу, шинэ нам гарч ирээд ч нэмэргүй. Зарим хүмүүс их хялбарчлаад улс төрийн нам байхгүй бол энэ бүх асуудал алга болчих юм шиг бодож, ярьдаг. Улс төрийн нам байхгүй боллоо гэхэд оронд нь нэг дарангуйлагч хувь хүн, эсвэл хүчирхэг гэр бүл, нэгээ бол үндэстэн дамнасан компани л төрд гарч ирнэ. Дампуу намаас ч илүү аюултай.

Эх сурвалж: news.mn

image

Б.Бямбасайхан

Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн

“Монголд нар, салхины станцуудаа барьж байгуулаад Япон, Солонгос руу дамжуулж худалдахад аль аль талдаа илүү үр ашигтай гэсэн тооцоо гарч байна. Санхүү, эдийн засаг, байгаль орчны хувьд ч өгөөжтэй нь харагдаж байна. Нүүрс хүчлийн хийг хамгийн бага байлгах нь тодорхой болсон. Япон, Солонгост байгуулснаас Монголд барьсан нь илүү үр ашигтай байгаа. Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын өнөөдрийн байгаа сүлжээнүүдийг хооронд нь холбож ажиллуулбал зардал нь багасч, тэр хэрээр хэрэглэгчид очих цахилгааны үнэ буурах тооцоо гарсан. Сая Ерөнхийлөгч Владивостокт их ойлгомжтой тайлбарлаж байсан. “Японд нэг киловатт цаг цахилгааны үнэ 20-30 цент буюу дэлхийд хамгийн ѳндѳр үнэтэйд ордог. Харин бид Монголд нар, салхины нѳѳц сайн учир илүү хямд үйлдвэрлэх боломжтой. Цахилгаан эрчим хүч дамжуулах шинэ технологи ашиглан хол зайд алдагдал багатай тээвэрлэж Японд зарахад одоогийн өртгөөс нь илүү хямдаар зарж чадна” гэж байна лээ.”

Эх сурвалж: news.mn

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж