Эрчим хүчний шилдэг компаниудын хоёрт "Лукойл" бичигдэв

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний шилдэг компаниудын хоёрт "Лукойл" бичигдэв

Эрчим хүчний шилдэг компаниудын хоёрт "Лукойл" бичигдэв

S&P Global Platts компаниас эрхлэн гаргадаг эрчим хүчний салбарын дэлхийн компанийн жагсаалтын хоёрт Оросын газрын тосны "Лукойл" компани бичигдлээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад "Лукойл" дөрвөн байраар урагшилжээ. Жагсаалтыг АНУ-ын  ExxonMobil тэргүүлэв. Эхний тавд дээрх хоёр компаниас гадна АНУ-ын  Phillips 66, Германы E.On, мөн Хятадын China Shenhua Energy Co Ltd орсон байна.

Өнгөрсөн 2017 онд энэ жагсаалтыг Оросын "Газпром" тэргүүлж байсан ч энэ жил чансаагаар нэлээн ухарч, 17 дугаарт бичигджээ.

Үүнээс гадна Оросын "Сургутнефтегаз", "Башнефть", "Транснефть", "Роснефть", "Татнефть", "Новатэк" компаниуд эхний 100-д багтсан байна.

S&P Global Platts компани чансааны жагсаалтыг 2002 оноос гаргаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж