ОХУ: Удирдах албан тушаалын 40 хувийг эмэгтэйчүүд хашиж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

ОХУ: Удирдах албан тушаалын 40 хувийг эмэгтэйчүүд хашиж байна

ОХУ: Удирдах албан тушаалын 40 хувийг эмэгтэйчүүд хашиж байна

ОХУ-ын байгууллага, компаниудын удирдах албан тушаалтнуудын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Татьяна Голикова хоёр дахь удаагаа өнгөрсөн долоо хоногт зохиогдсон ЕвроАзийн Эмэгтэйчүүдийн форумын үеэр хэллээ.

“2017 оны дүнгээр Оросын удирдах албан тушаалын 41 хувийг эмэгтэйчүүд хашиж байна. Энэ бол эерэг үзүүлэлт. Орос эмэгтэйчүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шийдвэр гаргах нөлөөтэйгөөр оролцож байна” хэмээн Шадар сайд хэллээ.

Мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан албан тушаалуудад байгаа эрэгтэй эмэгтэйчүүдийн хүйсийн харьцааг харахад эмэгтэйчүүд давуу байдалтай байгаа ажээ. Тухайлбал, боловсролын салбарын мэргэшсэн албан хаагчдын 83,2 хувь, эрүүл мэндийн салбарт 65,9 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж