“Би эндээс явахгүй” дахин тайзнаа

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

“Би эндээс явахгүй” дахин тайзнаа

“Би эндээс явахгүй” дахин тайзнаа

Монголын театрын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг ирэх сарын 6-аас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох болжээ.

Жүжгийн зохиолч Д.Мэндсайханы шинэчилсэн зохиолоор тус театрын уран бүтээлчид өнгөрөгч хоёрдугаар сард тайзнаа тавьж байсан юм.

Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулсан уг жүжгийн ерөнхий найруулгыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар хийж, гол дүрүүдэд Дорлигт О.Гэрэлсүх СТА, Т.Сэргэлэн, Дулмаад Н.Баярмаа СТА, Б.Одгэрэл, Сэржмаад Б.Одончимэг СТА, Ц.Аззаяа нар бол зураачаар СТА Т.Ганхуяг ажиллажээ.

“Би эндээс явахгүй” жүжиг нь хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй тухай дэлгэн харуулсан юм.

Б.УУГАНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж