18 сая доллартай тэнцэх хар тамхи шорон руу нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

18 сая доллартай тэнцэх хар тамхи шорон руу нэвтрүүлэхийг завджээ

18 сая доллартай тэнцэх хар тамхи шорон руу нэвтрүүлэхийг завджээ

АНУ-ын Техас мужийн шорон руу  хандиваар ирсэн 720 орчим килограм гадил жимсэнд 18 сая ам.долларын үнэ бүхий хар тамхи нуун нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  эхэлжээ. Энэ тухай Техас мужийн эрүүгийн хэргийн шүүхийн албан ёсны цахим хуудаснаа  мэдээлсэн байна.

Цагдаагийн хоёр түрүүч анх ачааг шалгах явцад нэг хайрцаг нь бусдаасаа арай өөр байхыг анзааран уяаг нь тайлтал гадил жимсний доор өөр нэг боодолтой зүйлс байсан аж. Боодлыг тайлтал маш их хэмжээний цагаан өнгийн нунтаг бодис байжээ.  Иймээс боомтын ажилчдад мэдэгдэн, гаалийн ажилчдыг дуудан шалгуулахад нийт 45 хайрцаг гадилд 540 боодол хар тамхи нуусан байсныг илрүүлсэн аж.

АНУ-ын Хар тамхитай тэмцэх агентлаг болон гаалийн байгууллагын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Энэхүү хэрэг нь анх удаа жимсэнд хар тамхи нууж байгаа хэрэг биш аж. 2017 онд Техасаас Мексик рүү явж байсан ачаанд хоёр тонн орчим мансууруулах бодис  далдуу модны жимсэнд нуун хилээр гаргахыг завдаж байжээ.

Н.АМГАЛАНТУУЛ
Эх сурвалж: DALLASNEWS.COM

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж