Катла галт уул дэлбэрэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Катла галт уул дэлбэрэхгүй

Катла галт уул дэлбэрэхгүй

Индонезийн Лампун бүсэд орших Анак Кракатау уул өнгөрсөн амралтын өдрүүдэд 56 удаа дэлбэрсэн болохыг Индонезийн одоо орон, цаг уур, геофизикийн агентлагаас мэдээлжээ.

Жуулчид болон ард иргэдийг галт уул болон ойролцоох газруудад аялахыг хориглосон байна. Мөн Лампун нутгийн зөвлөл онц байдал зарлажээ. Анак Кракатау галт уул 1994 онд идэвхжиж дэлбэрч байсан ба одоог болтол идэвхтэйд тооцогддог байна.

Харин Исландад байрлах хамгийн том Катла галт уул хэзээ мөдгүй дэлбэрэх талаар хэвлэл мэдээллээр шуугисан ч эрдэмтдийн үзэж байгаагаар тийм биш аж.

Уулнаас нүүрс хүчлийн хий гарна гэдэг дэлбэрэх аюултай биш хэмээн эрдэмтэд үзэж байна. Сүүлд 1918 онд онд Катла уул нь дэлбэрч байсан ч тэр үед Европын агаарын бүсийг харагдах орчингүй болгож байжээ. Дэлхий дээрх галт уулуудаас Катла галт уул нь хамгийн их нүүрс хүчлийн хий агуулдаг байна.

ЭХ СУРВАЛЖ: JAKARTA, EXPRESS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж