Цэцэрлэгийн багш нарын гурван хувь нь эрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн багш нарын гурван хувь нь эрэгтэй

Цэцэрлэгийн багш нарын гурван хувь нь эрэгтэй

Манай улсад багш нарын ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл энэ байдал БНХАУ-д ч ижилхэн аж. Синьхуа агентлаг цэцэрлэгийн эрэгтэй багшийн талаар мэдээлэл бэлтгэсэн байна. Тус мэдээллийг хүргэе.

1993 онд төрсөн Гуо Шиньван нь Жянсу мужийн Багшийн их сургуулийг Сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр дүүргэжээ. Одоо тэрбээр Наньжин хотын цэцэрлэгт багшилдаг. Цэцэрлэгийнхээ анхны эрэгтэй багш гэнэ. Тэрбээр эрэгтэй багш ч гэлээ хүүхдүүдийн хүндэтгэлийг ихэд хүлээжээ. Хичээлийн хугацаанд хүүхдүүд түүнийг тойрон сууж, түүнтэй тоглохоор өрсөлдөцгөөнө. Гурван жил ажиллахдаа тэрбээр “Анхааралтай сонсож, чин үнэнчээр харилцах” гэдэг үгийг уриагаа болгожээ.

Хятадын Наньжин мужид цэцэрлэгийн 15 мянган багш байдгаас 400 гаруй нь эрэгтэй аж. Энэ нь нийт багш нарын гурван хувьтай тэнцэнэ. Улсын хэмжээнд ч мөн цэцэрлэгийн багш нарын хүйсийн харьцаа иймэрхүү гэнэ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж