Хятадын кино жагсаалтыг Хонконг кино тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Хятадын кино жагсаалтыг Хонконг кино тэргүүлэв

Хятадын кино жагсаалтыг Хонконг кино тэргүүлэв

Хонконгийн адал явдалт “Л Шуурга” /L Storm/ кино өнгөрсөн долоо хоногт Хятадын кино театруудаар гарсан нь хамгийн ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлжээ.

Энэ сарын 14-нд анх дэлгэцнээ гарч 16-нд хаасан уг кино хоёрхон хоногт буюу өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээр Хятадын кино театруудаас 203 сая юанийн орлого олоод байгаа юм. Жагсаалтын хоёрдугаарт Парамонт студийн бүтээл “Биелэгдэшгүй даалгавар-3” кино 169 сая юанийн орлогоор бичигджээ. Энэ кино нь наймдугаар сарын 31-нд Хятадын кино театруудад нээлтээ хийснээс хойш одоогийн байдлаар 1.1 тэрбум юанийн орлого олоод байгаа юм. Жагсаалтын гуравдугаарт адал явдалт төрлийн “Альфа” /Alpha/ кино 104 сая юанийн орлогоор багтсан байна. Харин жагсаалтын дөрөвдүгээрт есдүгээр сарын 14-нөөс дэлгэцнээ гарч, 25 сая юанийн орлого олоод буй Японы уран зөгнөлт film "Destiny: Kamakura Monogatari", тавдугаарт наймдугаар сарын 24-нөөс хойш дэлгэцнээ гарч 823 сая долларын орлого олоод буй "Ant-Man and the Wasp” кино тус тус бичигджээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж