Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар татамид гарна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар татамид гарна

Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар татамид гарна

Эмэгтэй 70 кг-н жингийн өрсөлдөөн тааварлахын аргагүй юм. Чансааг өнгөрсөн оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Екатеринбургийн их дуулгын алтан медальт Бразилын М.Портела тэргүүлж байгаа. Гэхдээ түүний хувьд медаль хүртэх гэвэл эхлээд Д.Погорзелеч болон М.Перез нарыг аргалах ёстой. Гэрч ирлээ гэхэд дэлхийн аваргын мөнгө, хүрэлтэй Испаний М.Бернабей гэж хүчтэй өрсөлдөгч хэсгийн аваргын төлөө хүлээж байх магадлалтай. Ер нь М.Портелагийн хувьд медальд хүрэх боломж маш бага. Харин медаль хүртэх харьцангуй боломж өндөртэй тамирчид бол Японы Ч.Арай, Ё.Оно Францын М.Гайе, Бельгийн Б.Бернхольм болон А.Нианг нар юм.

Өнгөрсөн оны дэлхийн аварга Ч.Арай өнгөрсөн оны Токиогийн их дуулгад нутгийн бөх Ё.Онод хожигдож мөнгөн медаль хүртсэн бол энэ оны Парисын их дуулгад Их Британий С.Конвэйд хожигдож мөнгөн медаль хүртсэн. Сүүлд Хөххотын гранприд мөн Их Британий Г.Хоувэлд хожигдоод дагах барилдаанд Францын М.Пино, А.Портела нарыг хожиж хүрэл медаль хүртээд байгаа. Дэлхийн аварга Ч.Арайгийн хувьд сүүлийн гурван ялагдлаа нутгийн бөх Ё.Оно болон Британи арлын хоёр жүдочдоос хүлээсэн. Бакуд Г.Хоувэл Ч.Арайтай нэг хэсэгт багтсан бөгөөд 2-р тойрогт таарах магадлал өндөр байгаа. Магадгүй энэ хоёрын аль хожсон нь В хэсгээс гарч ирэх магадлалтай. Нидерландын Санне ван Дейкийг В хэсэгт тооцооноос хасаж болохгүй. Харин Ё.Оногийн хувьд өнгөрсөн жил ААШТ-нд түрүүлээд Токио, Дюссельдорфын их дуулга тэмцээнүүдэд түрүүлээд хамгийн сүүлд Загребын гранпригээс мөнгөн медаль хүртээд Бакуд ирсэн. Японы Ё.Оног энэ жил унагаасан хүн бол Францын М.Гайе юм. Медалийн төлөө горилж буй Ё.Онод хамгийн ихээр саад хийх тамирчид бол Шведийн Б.Бернхольм, Мароккогийн А.Нианг нар юм. Энэ жинд манай улсаас ОУХМ Ц.Наранжаргал барилдана.

Эрэгтэй 90 кг-н жинд Г.Алтанбагана барилдана. Харин алтан медалийн төлөө хамгийн хүчтэй өрсөлдөгч бол БНСУ-ын Гвак Дон-хан юм. Өнгөрсөн жил түүнд Гүржийн В.Липартелиани саад болсон бол энэ жил Гүрж залуу бэртлийн улмаас Бакуд ирээгүй. Мэдээж Солонгос залуугийн замд саад хийж болох жүдочид Оросын ихэ Хусен Халмурзаев, Гүржийн У.Маргиани, Сербийн А.Куколь болон Японы К.Нагасава нар юм. Аваргын төлөө нөгөөс талаас гарч ирэх магадлалтай тамирчид бол мөн Гүржийн Б.Гвиниашвили, Унгарын К.Тот, Азербайжаны М.Мехдиев, Себрийн Н.Маждов нар байж болно.

Б.БЯМБАБАЯР

 

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-09-24 182.160.36.210

манай алтанбагана япон,солонгосы бөхчүүдэд дандаа үүрээнд нь цэвэр унаж байх юм өндөр хүн эвгүй унахыг нь яанаа,тэдэнд унахаа больчивол дэлхин медал ойрхон байгаа шүү.хичээх хэрэгтэй

Зочин 2018-09-24 202.126.89.153

Манай Алтанбагана алт авнаа. Харж л байгаарай

Зочин 2018-09-24 122.201.21.43

Uhsen atsaaraaa..

Зочин 2018-09-24 103.26.195.217

Дэвжээний алчуурнууд!