Ким Жон Уны хуруун зүрх юуг илэрхийлэв?

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны хуруун зүрх юуг илэрхийлэв?

Ким Жон Уны хуруун зүрх юуг илэрхийлэв?

Анх Өмнөд Солонгосын поп хамтлагийн дуучин эрхий болон долоовор хуруугаа зөрүүлэн зүрхэн хэлбэр үүсгэж шүтэн бишрэгчдэдээ хайртай шүү гэдгээ илэрхийлж байсан энэхүү дохио зангаа дэлхий дахинд тархан тренд болоод байгаа билээ. Хоёр Солонгосын удирдагч нар Пэктү ууланд хамтдаа гарах үеэр авхуулсан гэрэл зурагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ч мөн адил дэлхий нийтийн трендийг даган хуруугаараа зүрхийг дүрсэлсэн нь цахим ертөнцөд маш их хандалтыг аваад байна. Цахим сүлжээгээр тархаж буй түүний энэхүү нөхөрсөг зургийг харсан Өмнөд Солонгосын ард иргэд түүнийг буруугаар ойлгож байжээ гэсэн утгатай сэтгэгдлүүдийг үлдээсэн байна. Пэктү уул бол Солонгосын хамгийн ариун дагшин түүхийн дурсгалт газар. Тиймээс Пэктү ууланд нөхөрсөг зураг авхуулсан нь Ким Жон Ун Өмнөдтэй харилцах харилцаандаа маш их ач холбогдол өгч байна гэж шинжээчид үзжээ. Түүний энэхүү зурганд иргэд “Өнгөрсөн жил Дональд Трампын галзуу солиотой, дарангуйлагч хэмээн тодорхойлж байсан хүнийг би олж харахгүй байна. Тэр үнэхээр алан хядагч дарангуйлагч гэж үү? ” гэх зэрэг сэтгэгдлүүд үлдээжээ.

Н.АМГАЛАНТУУЛ
 Эх сурвалж: KOREATIMES.CO.KR

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж