Сонгодог урлагт дурлагч үзэгч олондоо зориулан “Номадик балет” продакшн намрын нээлтээ болгон “Грандэур” орчин үеийн балетын шоу тоглолт хийхээр болжээ.
Балетын шоу энэ сарын 28-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “амилах нь ээ”.
Орчин үеийн бүжгийн урлаг нь бодит ертөнц, хүний дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бүжгийн төгс хөдөлгөөнөөр илэрхийлж гаргадаг онцлогтой. Бид та бүхэнтэй бүжгийн урлагаар ярилцах болно” хэмээн “Номадик балет” продакшн –ынхан шинэ бүтээлийнхээ тухай онцолжээ. Тоглолт 2 хэсэгтэй бөгөөд “Номадик балет” продакшны сонгодог, шилдэг, өвөрмөц шийдэл бүхий уран бүтээлүүдээс бүрдэх аж.
Б.УУГАНБАЯР