Трампын догдлол, Абэгийн хямрал

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Трампын догдлол, Абэгийн хямрал

Трампын догдлол, Абэгийн хямрал

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2018.09.23/ Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй хамт Трамп цамхагт оройн хоол зооглох болсон талаар мэдэгджээ.

“Ерөнхий сайд Шинзо Абэ Трамп цамхагт хүрэлцэн ирж оройн хоол зооглох болно. Гэхдээ хамгийн чухал нь тэр Японд үнэмлэхүй саналаар ялалт байгуулсан. Би түүнд нийт америкчуудын өмнөөс талархал илэрхийлэх болно” хэмээн ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.

Үүнээс өмнө Трамп Нью Йорк хот руу Абэтэй уулзахаар явж байна гэдгээ жиргэсэн бөгөөд тэрбээр цэргийн хүч болон худалдааны талаар хэлэлцэх болно гэдгээ тэмдэглэсэн байна.

“Бид Японд чадах ядахаараа тусалсан, одоо энэ харилцаа үр дүнд хүрэхийг хармаар байна. Бүх зүйл болно!” гэж Трамп өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдөр Японд Либерал ардчилсан намын даргын сонгууль болж, Шинзо Абэ 70 хувийн саналтайгаар ялалт байгуулсан. Ингэснээр тэрбээр Япон улсын ерөнхий сайдаар гурав дах удаагаа улиран ажиллах болсон.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт худалдааны дайны талаар хэлэлцэх болохыг судлаачид таамаглаад байна. Учир нь Трамп Япон улсын автомашинуудад 25 хувийн нэмэгдэл татвар олгох талаар сүрдүүлж байсан ба хориг тавьж магадгүй талаар Япон улсын худалдааны сайд мэдэгдэж байсан удаатай.

Трамп Шинзо Абэтэй НҮБ-ын ерөнхий чуулганд оролцох үеэр уулзахаар төлөвлөсөн ба мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Эж Интэй уулзаж Хойд Солонгосын талаар хэлэлцэнэ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж