Хоёр цэцэрлэгийн урсгал засвар дуусаагүй байна

Хуучирсан мэдээ: 2018.09.25-нд нийтлэгдсэн

Хоёр цэцэрлэгийн урсгал засвар дуусаагүй байна

Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр ерөнхий боловсролын хоёр сургууль, долоон цэцэрлэгийн урсгал засвал дуусаагүйгээс энэ сарын 1-нд хичээлээ эхлээгүй юм.

Хоёр цэцэрлэгийн урсгал засвар дуусаагүй байна
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 259 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

Урсгал засвар нь дуусаагүй гэх шалтгаанаар есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хичээлээ эхлүүлээгүй цөөнгүй сургууль, цэцэрлэг бий. Нийслэлийн Боловсролын газраас өгсөн мэдээллээр ийм шалтгаанаар хичээлээ эхлээгүй ерөнхий боловсролын хоёр сургууль, долоон цэцэрлэг байгаа юм. Тэдний урсгал засвар дуусч, хичээл нь эхэлсэн эсэхийг нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа. Тэрбээр “Дээрх сургууль, цэцэрлэгээс 127 болон 90 дүгээр цэцэрлэгээс бусдын урсгал засварын ажил дууссан, хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн 127, 90 дүгээр цэцэрлэгийн засвар тун удахгүй дуусна. Урсгал засвар дуусаагүй шалтгаанаар хичээлээ явуулах боломжгүй болсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулах Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал наймдугаар сарын 31-нд гарсан. Тушаалд дурдсанаар дээрх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа эхлүүлэх цаад хугацаа аравдугаар сарын 1. Тиймээс 127, болон 90 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа аравдугаар сарын 1-нээс өмнө эхэлнэ” гэлээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэгийн дээврээс ус гоожиж, засварлах шаардлага тулгарснаар тус цэцэрлэгийн хоёр бүрэг хичээллэхгүй байсан юм. Энэ талаар тодруулахад "Дээвэр засварлах ажил дууссан. Хоёр бүлгээ хүлээн авч, хичээлээ эхлэхэд бэлэн болсон" гэв.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж