Тамирчин хүүхдүүд “Монгол туургатан” наадмыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Тамирчин хүүхдүүд “Монгол туургатан” наадмыг зорилоо

“Монгол туургатан” хүүхдийн спортын наадамд оролцох 280 тамирчин хүүхдүүд өнөөдөр /2018.02.24/ БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орныг зорилоо.

Тус наадам өнөө жил найм дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд Монгол, Буриад, Өвөрмонголын хүүхдүүд оролцдог онцлогтой наадам юм.

Спортын наадам нь Ордос хотноо маргааш эхлэх бөгөөд ирэх аравдугаар сарын 1-н хүртэл зохион байгуулагдана.  Ингэхдээ хөнгөн атлетик, чөлөөт бөх, бокс, жүдо, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, байт харваа, тайкендо, газрын теннис, хөл бөмбөг гэсэн спортын нийт 11 төрлөөр зохион байгуулагддаг бол Монголын тамирчид хөл бөмбөгөөс бусад 10 төрөлд шигшээ багийн 280 тамирчин өрсөлдөнө.

280 тамирчныг дагалдан 28 дасгалжуулагч, шүүгч болон бусад албаны хүмүүс явах бөгөөд Засгийн газраас тамирчдын зардалд 120 сая төгрөг шийдвэрлэж өгчээ.

Биеийн тамир спортын газрын Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат “Энэ наадмын гол ач холбогдол нь Монгол туургатан улсуудын хоорондын харилцааг сайжруулахаас гадна олимпт өрсөлдөх авьяаслаг залуу тамирчдыг дэмжин, ур чадварыг нэмэгдүүлж олон улсын тэмцээн уралдааны гарааг энэ наадмаар эхлүүлэхэд оршиж байна. Монголын олон чадварлаг олимпын тамирчид энэхүү наадмаас гараагаа эхлүүлсэн түүхтэй” хэмээсэн юм.

Б.УУГАНБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж