“Ургац цасанд дарагдсан ч хурааж авна”

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

“Ургац цасанд дарагдсан ч хурааж авна”

Цас орсны дараа налсан тариаг хураах зориулалтын иш өргөгч болон бусад төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болдог

“Ургац цасанд дарагдсан ч хурааж авна”

Газар тариалангийн бүс нутаг цасанд дарагдсанаас ургацаа хураахад хүндрэл учирсан тухай хөндөгдөх болсон. Нөхцөл байдал ямар байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.


-Нийт ургацын 80 гаруй хувь нь цасанд дарагдсан гэх юм. Энэ үнэн үү. Одоогоор ургацынхаа хэдэн хувийг хураагаад байна вэ?

-Ургацын 80 гаруй хувь нь цасанд дарагдсан гэдэг нь худал мэдээлэл байна. Тариалангийн бүс нутгийн зарим газарт цас, зарим газарт бороо орсон. Одоогоор үр тариа хураалт 10.2, төмс, хүнсний ногооны хураалт 54-60 хувьтай байна.

-Ургац цасанд дарагдсанаар нэлээд их хэмжээний мөнгөн дүнтэй дүйцэхүйц хохирол учирсан талаарх мэдээлэл сошиалд түгээд байна. Цасанд дарагдсан л бол шууд хохирол учирдаг юм уу.  Цасанд дарагдсан ургацад ямар арга хэмжээ авдаг вэ?

-Цас орсны дараа ургац налчихдаг болохоор налсан тариаг хураах зориулалтын иш өргөгч болон бусад төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болдог. Ийм төхөөрөмжийг Тариалан эрхлэх сан, аж ахуйн нэгжийн тусламжтайгаар тариаланчдад хүргэж байгаа. Мөн цасны дараа үр тарианы чийг нэмэгддэг тул зориулалтын төхөөрөмжөөр хатааж Тариалан эрхлэх санд хүлээлгэн өгдөг. Түүнчлэн цас орсны дараа ургац хураахад шатахууны зарцуулалт нэмэгддэг юм. Бас ургацын бага зэргийн хорогдол гардаг. Түүнээс биш ургацын талбай цасанд дарагдсан л бол тэр чигтээ хохирол учирдаггүй.

-Бага зэргийн хорогдол гарснаар ургац хураах төлөвлөгөөнийхөө хэдэн хувьд хүрэх вэ?

-Төлөвлөгөөний дагуу 425 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо хураах юм. Энэ төлөвлөгөөндөө хүрэхийн тулд бид ажилласаар байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж