Хөгжмийн салбарын алба хаагчид гуравдугаар байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Хөгжмийн салбарын алба хаагчид гуравдугаар байр эзэллээ

Хөгжмийн салбарын алба хаагчид гуравдугаар байр эзэллээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын алба хаагчид Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаанд  амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдсан тус уралдаанд 14 анги, байгууллагын 250 гаруй хөгжимчин оролцсон  байна.

Уралдааныг Зэвсэгт хүчний жанжин штаб, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Долгорын Сандагсүрэн сан” ТББ-аас хамтран зохион байгуулжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж