БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Нью Йорк хотноо иржээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Нью Йорк хотноо иржээ

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Нью Йорк хотноо иржээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын ерөнхий чуулга уулзалт оролцох, мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар өчигдөр /2018.09.24/ Нью Йорк хотноо иржээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойрын хугацаанд уулзаж бүрэн цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийн тухай хэлэлцэх төлөвлөгөөтэй байгааг ерөнхийлөгч Мүн Жэ Ин дурдсан. 2021 оны нэгдүгээр сард багтаж цөмийн зэвсэггүй болохыг Хойд Солонгос зорьж байгаа аж.

Ким дарга аль болох хурдан хугацаанд цөмийн зэвсэггүй болох хөтөлбөрийг хэрэгжүүлж улс орныхоо эдийн засаг болон хөгжилд анхаарлаа хандуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болохыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ.

НҮБ-ын ерөнхий чуулга уулзалтын хажуугаар Дональд Трамптай уулзахаар төлөвлөөд буй ерөнхийлөгч Мүн 1950-1953 он хүртэл үргэлжилсэн Солонгосын иргэний дайны энхийн гэрээ байгуулах тал дээр тусламж хүсч магадгүй хэмээн судлаачид дүгнээд байна.

Гэхдээ судлаачид хоёр тал Солонгосын дайнд энхийн гэрээ байгуулснаар Өмнөд Солонгост суурьшиж буй АНУ-ын цэргүүдэд нөлөөлж магадгүй гэсэн асуудлыг хөндөж тавиад байна. Гэвч ерөнхийлөгч Мүн энэ бол ердөө л улс төрийн мэдэгдэл Өмнөд Солонгост байгаа АНУ-ын цэргүүдэд хамаагүй, Хойд Солонгос ч бидэнтэй нэг үзэл бодолтой гэж тэмдэглэжээ.

“Дайн дууссан талаар мэдэгдэх нь бид харилцаа холбоогоо эерэг болгож буй үйлдэл” гэж ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлсэн.

Мөн тэрбээр Лхагва гаригт /2018.09.26/ НҮБ-ын ерөнхий чуулга уулзалтад дэлхий дахинд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн уулзалтын үр дүнг тайлагнасны дараагаар Чили болон Испанийн эрх баригчидтай уулзалт хийгээд эх орон руугаа мордохоор төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж