АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу? | News.MN

АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу?

АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу?

АН-ынхан “ичсээр ичээндээ” орох уу?

“Намынхаа төлөө биш бол улсынхаа төлөө дуугараач” гэж АН-ынхнаас гуймаар, шаардмаар санагдлаа. Гуйхын учир нь тэд хүчин мөхөстөж буйг ойлгож байна. Шаардахын шалтгаан нь УИХ-ын 2016 оны сонгуулиар АН-аас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн 467 мянган сонгогчийн өмнө хариуцлага хүлээх ёстой биз дээ. 2012-2016 онд АН-ынхныг “эрх баригч байхдаа эв зүйгээ олохгүй байна, сөрөг хүчин байх нь зохидог байж” гэлцдэг байв. Дараа нь “хувь тавилан” тэднийг сөрөг хүчин болголоо. Гэтэл сөрөг хүчин ч байж чадахаа больчихсон байх юм. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш АН-ынхан ямар томоохон акц явуулав. МАН-ынхан өөлөхийн аргагүй сайн ажиллаад өнөөдрийг хүрэв үү.

Ерөнхийлөгч АТГ-ын даргыг огцруулсангүй гэж УИХ-ын дарга руу албан бичиг “шидлэхийг” сөрөг хүчин ажиллаж байна гэж үзэх болж байна уу. Тэр чинь намаасаа татгалзаж Төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ. Байсхийгээд АН-ын дарга С.Эрдэнэ “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр хэний ч сэтгэл сэргэж, сэрэл хөдлөхөөргүй үгсийг бувтнах. Арай сүрлэгээр АН-ын бүлгийн дараа Д.Эрдэнэбат бүлгээсээ хоёр гишүүн хөтлөөд, Засгийн газраас хоёр гишүүний нэр сонгоод “огцруулна” гэх. Гэтэл өнөөдөр ард түмний, улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс асуудлыг хурцаар тавьж, хариуцлага тооцуулах шаардлагатай асуудал олон байна.

Наанадаж “өрийн тааз”-аар багалзуурдуулж байснаа мартаагүй бол өрийн менежментээр хариуцлага нэх. Үйлдвэржилтийн бодлого гацаанд орж, барилга, зам, дэд бүтцийг дэмжих зоригтой зорилготой алхам хийхгүй “нүүрсний бодлого, нүүрсний хулгай” л яриад байгааг хүчээ шавхан өөрчлөхийг хүсвэл дэмжих иргэн, ТББ олдоно шүү дээ.

МАН-ынхан өөр хоорондоо хариуцлага тооцно гэж итгээд байгаа юм биш биз. Төрийн бүх эрх мэдлийг атгаж буй МАН-ынхан одоо ирэх сонгуулийг угтаж эвлэрэлдэн нэгдэх замдаа орж явна. “Жүжиг” дууссан. Жүжгийг дуусгадаг юм. Тангараг тасарсан гэж төөрөлдөж явсан “үлгэрийн баатрууд” чинь тэврэлдэж үнсэлцэх нь цаг хугацааны асуудал болсон. Харин АН сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд бэлэн үү. Ам.долларын ханшийг харж байгаа гэж найдъя. Эрх барьж байсан үеийн чинь хийж бүтээсэн бүхнийг хэрхэн дэвсэлж нурааж нулимж байгааг хараад л суух уу. Наанадаж 3000 км автозам, 100000 орон сууцыг хороолол хорооллоор нь барьж, 60000 ажлын байр бий болгож, 0.1 хувийн инфляцтай, ам.долларын ханш нь 2000 төгрөгөөс доош, нөөцийн хомсдолоос сэргийлэх агуулахуудтай болгосон тухайгаа ярих гэхээр нам доторх зөрчил нь саад болоод байдаг юм уу гэхчлэн АН-ынхнаас асуух зүйл олон байна.

АН доторх уур амьсгал мэдрэгдсээр байгаа, нам дотроос нь нам төрнө ч гэнэ үү. Энэ бүхэн одоо сонин биш. Шатахууны үнэ, ам.долларын ханш хоног тутамд эрс өсч байгааг зохицуулахын тулд юу хийж байгааг, энэ тэсрэлтийн шалтгаан болох бодлогын алдааг шүүмжлэн хариуцлага тооцуулж Ардчилсан намын үүднээс бус ард түмний төлөө ажиллаасай гэж хүсч байна. Хэрэв 2020 оны сонгуулийг угтаж “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа нэрийдлээр дахиад мөнгө тараавал яах вэ. Цалин нэмснээр инфляц хэдэн хувьд хүрэх вэ гэдгийг эдийн засагч гэлтгүй иргэд нь таамаглаад байхад АН-ынхан чимээгүйхэн ичсээр “ичээндээ орох” нь.

Тэр үед МАН-ынхан дотоод эв нэгдлээ ярьсаар, “Манай намынхан өөр хоорондоо хариуцлага тооцсон шүү дээ” гэсээр “тохиролцооны төр” ажлаа үргэлжлүүлсээр байх болно.

МАН бол  АН-аас өөр. Тэднээс хариуцлага тооцохыг хүсээд ч, огцруулахыг дэмжсэн гарын үсэг цуглуулаад ч юу ч өөрчлөгдөхгүй. Өр нэмэгдсээр, тайлбараа “өр дарснаас болсон” гэж мэлзсээр ирэх хоёр жилийг үдвэл сонгогчид ядаж л АН-ынханд гомдоно. Ажил олгогчдыг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай ярьдаг, 112 км зам барьж, 3000 вагон оруулж ирэхдээ улсаас нэг төгрөг ч аваагүй Б.Дэлгэрсайхан, нэг Соёлын төв барьчихаад тууз хайчилдаг хэрнээ дүүрэг бүрт шахам хотхон хороолол барьчихсан Ж.Ганбаатарыг нарт албан тушаал өгдөггүй тийм л нам.

Эдийн засгийн талаарх дарамттай үзүүлэлт, инфляцийн хүлээлт, таамаглалуудаас илүү сөрөг хүчний “унтаа” байдал олон нийтийг бухимдуулж байна.

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-24 203.91.115.46

АН долларыг 3000 болгосон шүү дээ. мартаагүй биз оргилмаа чи?

Avatar

aaa 2018-09-24 202.21.106.133

hohi chini uher mongolchuud uursduu MAH songoson odoo hurdan ust

Avatar

Gan 2018-09-24 176.59.35.135

Zuv uu zuv AN arai uheenst bna Surug huchin mun l yum bol asuudaliig tavij shaardah heregtei odoo MANAN gej hooson zuiliin hoinoos huustulduhuu bolistgoo End mongol hunii har amia bodson huvia hicheesen uvaigui uzel bodoliin har gai uls orniig ch bidniig uursdiig maani ch boomilon alj bna Oligtoihon ard tumen bol songuuliar zuv hunee songoh baisan haramsaltai ni songoson erunhiilugch Ih hurliin darga ESaidaa hardaa stesten stelmeg hooson jalchigch mongolchuud aa

Avatar

зочин 2018-09-24 203.91.118.247

АН-ын сүйтгэж хаясан улс орон, эдийн засгийг МАН гарч ирээд засаж залруулж байгаа нь үнэн, Монголын ард түмэн АН-ыг дахин хэзээ ч бүү сонгоорой,,,, Энэ нам гарч ирэх болгонд цалингаа тавьж чадахгүй болтлоо эдийн засаг доройтдог нь үнэн,,,

Avatar

Зочин 2018-09-24 202.179.27.209

MAN jinhene surug huchin baimaar nam um bishu. Ih amantsar nam. Hudlaa ih s****a bas.

Avatar

иргэн 2018-09-24 202.70.34.70

Энэ бол Сонгуулийн тактик байх оо. Ер нь иймэрхүү байж байгаад сонгуульд орвол дээр юм биш үү.

Avatar

Зочин 2018-09-24 202.179.8.2

Энэ сэтгүүлчид чинь МАН-д худалдагдаад АН-ыг муулж бич гэсэн заавартай ажилладаг болсон гээд яваад байсан нь үнэн ажээ. Сөрөг хүчин гээд байгаа нь 8 хүн хэхэ. 65 , 8 асар их ялгаа шүү. Улс орныг ийм байдалд хүргэсэн МАНтайгаа хариуцлага нэхэж бичээчээ. Юун АН бэээ. Харин ч 8 уулаа хэрнээ ажиллаад байдаг шүү. Хэвлэлийнхэнд ч итгэхэд үнэн бэрх болжээ. Өнгө мөнгөний хорвоо гэж

Avatar

Зочин 2018-09-24 66.181.167.44

Эбэ Тэмүүжин 2 л намдаа тоогдох гээд элдэв юм бичүүлээд байгаа харагдах юм

Avatar

Зочин 2018-09-24 202.9.42.46

Дээрээс нь Бат-Үүл Баабар гэсэн хүмүүс бичүүлээд байна. Нам руу эдгээр хүмүүсийг хэзээ ч орйтуулж болохгүй

Avatar

Зочин 2018-09-24 202.179.27.209

Songuuli gedeg chin ene shuu dee. Yalsan nam ni bodlogoo heregjuulne.

Avatar

mgl 2018-09-24 202.179.11.230

manaih chini MANAN gedeg gants namtai bolson yum bish uu?

Avatar

Зочин 2018-09-24 103.50.207.152

Za bolij uz. Naad AN-g chin hen ch songohgui b** muruud

Avatar

Зочин 2018-09-24 66.181.161.29

С. Эрдэнэ зүгээр шорон зангаар азаргалахаас өөр юу ч чадахгүй шдээ. Эрдэнэ Эрдэнэбат 2 Эрдэнэтийн 49 тэй холбоотой. Ингээд АН дуусаа.

Avatar

Зочин 2018-09-24 202.126.89.159

AH erh barij bgaa bish, ted yu hiij chadna gej? Erh barij bhgaa ni MAH bizdee!!! MAH-g songoson irged MAH-aasaa gomdloo neh

Avatar

Khaipi 2018-09-24 66.181.190.207

Lu. Gantumur ene namyg ch Mongol ulsyg ch udirdaj chadna shuu unen.

Avatar

Zochin 2018-09-24 66.181.190.207

Erdene AN-yg udirdaj chadahgui bna. Lu. Gantumur l ene namyg avch yavj chadna

Avatar

Ajaa taij 2018-09-24 103.87.255.66

Baidal iim l baina.Ingej bichsen setguulch ohin AN &&n tuluu shanalj baina. Bitgii hyalaljaj hyalalzaj tsehelzeerei dee.

Avatar

Зочин 2018-09-24 202.72.245.198

ҮГҮЙ ЭЭ БАС ГАНЦ УДАА Ч ГЭСЭН ЯГ ОНООД БИЧЧИХ ЮМ АА АНЫ ДАРГА НАМЫН ЛИДЕР БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ЭНЭ МАЯГААР БОЛ АН МАН АЛЬ НЬ БУДАА БОЛНО ШҮҮ

Avatar

Хүннү 2018-09-24 112.72.11.123

Том эндүүрэх юм даа. Одоо улс эх орны төлөө ажилдаг нам байхгүй шүү дээ!!! хонгорууд минь.

Avatar

Иргэн 2018-09-24 202.21.106.160

Сонгуулиар МАН луйвар хэрэглэсэн, тэрнийг нь энэ АН мэдэхгүй байна

Avatar

Zochin 2018-09-24 73.109.63.67

Ardiin namiin site yumuu tanaih kkk

Avatar

Зочин 2018-09-24 202.55.191.130

Lu Gantumur Uvs hun. Cafe Benne-giin ezen.

Avatar

Зочин 2018-09-24 202.21.126.30

Увс хүн гэж монголчуудыг хагалан бутаргах үг битгий ярь

Avatar

Өөк 2018-09-24 182.160.2.125

С.Эрдэнийг байхад АН нар харахгүй. Харин Лу.Гантөмөр намын дарга болчихвол бүгд түүнд саналаа өгнө.

Avatar

Зочин 2018-09-24 202.131.245.243

Насанбаярын боовонд дуртай, МҮҮНий Гантөмөр үү?

Avatar

иргэн 2018-09-24 202.70.34.70

Мүүний номлол уу, УВС намын нямка даргын даалгавар уу??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж