Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй

Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 30 байгууллагын захирлыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр "Төрийн албаны зөвлөлөөс бүх яаманд төрийн албаны хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгасан. Энэ шалгалтаар 2016, 2017, 2018 онуудад яамны харьяа газруудад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүмүүсийнхээ тооцоог гаргаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагч болох шалгалтыг нь авч ажилд оруулах зөвлөмж өгсөн. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч нар ойрын хугацаанд шалгалтанд орж, тэнцсэн нь ажлаа хийж, тэмцээгүй нь чөлөөлөгдөх юм. Түүнээс биш хууль бус томилгоо хийсэн гэдэг нь худлаа" гэв.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

 

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

У.Хүрэлсүх: 2018-09-24 202.9.43.193

Албан тушаалыг зоосны нүхээр хардаг хүн манай засаг төрд хэрэггүй

Зочин 2018-09-24 203.217.139.225

Худалч хулгайч төрөөс салах юмсан.

Зочин 2018-09-24 202.9.42.169

БСШУЯ гэж аймшигтай бүлэглэл бн. Байрны засвар нэрээр хэдэн зуун саяар нь ашиг олж бн. Шүүхийн шийдвэрийг"Хуц май" гэж бн. Жинхэнэ шудрага ажилтангуудыг хавчин зайлуулж орон тоо, албан тушаалыг мөнгөөр солилцож байгаа нь аймшигтай. Цаашид яах вэ?

Зочин 2018-09-24 202.9.42.169

ЗАВААН ХУДАЛЧ АВГАЙ ЗАЙЛААЧЭЭ

энийг болиулаач 2018-09-24 202.9.42.169

чиний худалч хулгайчийг монгол түмэн мэдэхтэйгээ болчоод байна ичиж амьдар

Зочин 2018-09-24 202.72.245.198

ТЭГНЭ ДЭЭ ТЭГНЭ МУУСАЙН ЮМНУУД ГУЙГААД Л ЦҮНХТЭЙ ЮМ БАРИАД Л ГҮЙГЭЭД БАЙСАН БИЗ ГАНЦЫГ НЬ Ч ГАН ХИЙЛГЭЭГҮЙ БИЗ АЙ ЯА ЯА МУНДАГ ЮМ АА