Түрээсийн орон сууцны бүртгэл эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцны бүртгэл эхлээгүй байна

Түрээсийн орон сууцны бүртгэл эхлээгүй байна

"Буянт ухаа-II" хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох аж. Барилгын явц одоогоор 80 гаруй хувьтай явж байгаа бөгөөд гадна тохижилт, пассадын ажил хийгдэж байна. Салбар яамнаас уг сууцыг түрээсийн хэлбэрээр ашиглуулахаар төлөвлөж байсан ч Засгийн газар эцэслэн шийдээгүй байгаа аж.  Учир нь "Буянт ухаа-II" хорооллоос гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа юм. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Түрээсийн орон сууцад тавигдах шаардлага шинэчлэгдэж магадгүй

Энэ асуудлыг Засгийн газар эцэслэн шийдээгүй байгаа шалтгаан нь барилгын ажил дуусаагүй, дээр нь шинээр “Орон сууц үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх саналыг Барилга хот байгуулалтын яам гаргажээ. Тэгэхээр уг хөтөлбөр батлагдвал түрээсийн орон сууцны асуудлыг ч дотроо багтаасан томоохон хөтөлбөр болох аж. Хэрэв “Орон сууц үндэсний хөтөлбөр” батлагдчихвал түрээсийн орон сууцад хамрагдах иргэдэд тавих шалгуур ч шинэчлэгдэж магадгүй болжээ. Тиймээс салбар яамнаас түрээсийн орон сууцны талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдсэн юм.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар бүртгэнэ

Дээрх шалтгаануудын улмаас түрээсийн орон сууц хөтөлбөр түр хойшилжээ. Иймд түрээсийн орон сууцны ямар нэг бүртгэл хийгдээгүй байгааг ТОСК мэдэгдэж байгаа юм. Дээрх асуудлууд шийдэгдсэний дараа иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэх аж. Цахим бүртгэл хийх программ хангамжийн ажлыг хийж дууссан. Одоо туршилтын ажлуудыг хийж байгааг ТОСК онцолсон юм.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Түрээсийн орон сууц хөтөлбөр өөрчлөгдөөгүй тохиолдолд үнэ өөрчлөгдөхгүй.

Т.НОМИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж