Хүн эхийн хэвлийд үүсэж, энэ ертөнцөд төрснөөр заяагдмал гурван эрхтэй төрдөг бөгөөд, АМЬД ЯВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХ, ӨМЧЛӨХ ЭРХ гэсэн 3 үндсэн эрхтэй байдаг. 1992 онд МУ анхны ардчилсан үндсэн хуулиа баталж, үндсэн хуулийн 16-р зүйлд иргэн хүний баталгаатай эдлэх 18 зүйлийг зааж өгчээ.
Дурдвал, 16.1-д амьд явах эрхтэй, 16.6-д эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх, 16.7-д сурч боловсрох эрх, 16.4-д ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, 16.5-д өндөр наслах эрх зэрэг цааш нь дурдвал олон эрхийг БАТАЛГААТАЙ эдлэх ЭРХ-тэй юм.
БАТАЛГААТАЙ гэдэг нь төр нь иргэнийхээ тодорхой эрхийг хязгаарлаж, өөрт эрх мэдэл авсны хариуд иргэндээ дээр заасан эрхүүдийг баталгаатай эдлүүлнэ гэсэн үг юм.
Гэвч өнөөдөр тус хууль амьдрал дээр БАТАЛГААТАЙ хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ нь энгийн нэгэн Монгол айлын хоёр дахь хүү Мандалбаярын Мөнх-Эрдэнэ юм. Мөнх-Эрдэнэ одоо 12 настай бөгөөд хичээлийн шинэ жилдээ бэлдэж ээжтэйгээ хамт явж байхдаа бие нь гэнт өвдөж, өндөрөөр халуурч эхэлжээ. Эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгсний хариуд ЦУСНЫ ЦАГААН ЭСИЙН ХОРТ ХАВДАР өвчнөөр оношлогдож, одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны төвд байнгын хяналтанд орж, гартаа цус залгуулж, судас руугаа химийн эмчилгээ хийлгэж өөрийгөө ямар өвчин туссаныг мэдэхгүй аав, ээжээсээ үе үе “хэзээ эмнэлэгээс гарч сургуульдаа очих вэ”, “би ямар өвчин туссан юм бэ” хэмээн асууж байна. Хүүг яаралтай Герман улсад 750 сая төгрөгийн өртөгтэй ЧӨМӨГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛД оруулах шаардлагатай.
Энд төр засгийг буруутгах гээгүй бөгөөд өнөөдөр бид ардчилсан улсад, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд аж төрж байгаа хэрнээ Монгол улсын нэг иргэнийг өндөр өртөгөөр эмчлэх төлбөрийг улсаас гаргах боломжгүй байгааг иргэн бүр мэдэж, бид ийм нийгэмд амьдарч байгаагаа ойлгож авах нь чухал юм. Иргэд бид цаашид ийм нөхцөл байдлын гаргалгааг шийдэж, эх орныхоо ирээдүй, хойч үеийг асран хамгаалах дээр анхаарах ёстой юм. М.Мөнх-Эрдэнэ хүүгийн хувьд МУ-н үндсэн хуульд заасан сурч боловсрох эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх, өндөр наслах эрх зэрэг хүний жам ёсны эрхээ эдлэх боломжгүйд хүрээд байна.
Тиймд уншигч таныг Мөнх-Эрдэнэ хүүгийн ”Бяцхан зүрхний төлөө” аянг дэмжихийг уриалж байна.
Тусламжийн аяныг дараах салбаруудад хандан сайн дураар хүн бүрээс доод тал нь 1,000 төгрөг дээд тал нь 10,000 төгрөг цуглуулж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна: Үүнд:
- Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ, тэдгээрийн туслах алба нэгжүүд
Та бүгд иргэдийн төлөөлөл бөгөөд үндсэн хуулинд заасанчлан ард түмнийхээ АМЬД явах эрхийг БАТАЛГААЖУУЛАХ үүрэгтэй билээ. Тиймд төрийн ордны орох хэсэгт цаг алдалгүй ТОМ хандивын хайрцаг нээж 9-р сарын 25-аас 10-р сарын 5-ний хооронд 10 өдрийн турш аяныг нэгдсэн зохион байгуулалттай зохион байгуулж сайн дураар, доод тал нь 1,000 төгрөг, дээд тал нь 10,000 төгрөг цуглуулж хүүгийн аав, ээжид цугласан мөнгийг өгөхийг хүсье. /Постер зургийг: М.Мөнх-Эрдэнэ хүүд тусалцгаая нэртэй FACEBOOK пейжээс татаж авна уу/
- Төрийн албанд ажилладаг бүх хүнд
Та бүхэн ард иргэдийн татвараар цалин, хангамжаа авч, өөрийн амьдрал ахуйг авч явдаг билээ. Ард түмэн, тэр дундаа татвар төлдөг нэг айлын амьдрал хүндрэх мөчид улсын төсөвд цуглах мөнгө багасч төрийн албыг санхүүжүүлэх боломж багасах болов уу. Тиймд та бүхэн цаг алдалгүй яам, тамгын газар, хэлтэс, нэгж бүрд 9-р сарын 25-аас 10-р сарын 5-ний хооронд 10 өдрийн турш аяныг нэгдсэн зохион байгуулалттай зохион байгуулж, хайрцаг нээж сайн дураар, доод тал нь 1,000 төгрөг, дээд тал нь 10,000 төгрөг цуглуулж хүүгийн аав, ээжид цугласан мөнгийг өгөхийг хүсье. /Постер зургийг: М.Мөнх-Эрдэнэ хүүд тусалцгаая нэртэй FACEBOOK пейжээс татаж авна уу/
- Монгол улсын бизнесийн ТОП 100 аж ахуйд
Хүн буюу хэрэглэгч байсан цагт та бүгдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжиж, таны бизнесийн орлого нэмэгдэх билээ. Та бүгд эх орныхоо төлөө их зүйл хийж, олон сая, тэрбумын татвар төлдгийг иргэд бид мэднэ. Ирээдүйн хэрэглэгчийнхээ төлөө цаг алдалгүй 9-р сарын 25-аас 10-р сарын 5-ний хооронд 10 өдрийн турш аяныг нэгдсэн зохион байгуулалттай зохион байгуулж, хайрцаг нээж сайн дураар, доод тал нь 1,000 төгрөг, дээд тал нь 10,000 төгрөг цуглуулж хүүгийн аав, ээжид цугласан мөнгийг өгөхийг хүсье.
Худалдааны компаниуд тус өдрүүдэд КАСС дээрээ сайн дурын хайрцаг нээж, худалдан авалт хийж байгаа хүн бүрт энэ аяныг дэмжиж 1,000 төгрөг өгөхийг хүсч болох юм. /Постер зургийг: М.Мөнх-Эрдэнэ хүүд тусалцгаая нэртэй FACEBOOK пейжээс татаж авна уу/
- Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль бүрийн сурагч, оюутнуудад
Сурагч, оюутан хүн та ирээдүйд энэ эх орныг ахмад үеэсээ авч үргэлжлүүлэн явах хүндтэй бөгөөд чухал үүрэгтэй билээ. М.Мөнх-Эрдэнэ хүүд оюутан болж үзэх боломж-ийг олгох үүднээс тус аяныг ЕБС-н сургууль бүрийн нийгмийн ажилтан, Их дээд сургуулийн оюутны холбоо болон зөвлөл нэгдсэн байдлаар цаг алдалгүй 9-р сарын 25-аас 10-р сарын 5-ний хооронд 10 өдрийн турш зохион байгуулж, хайрцаг нээн, сургуулийн үүдэнд нэг оюутан бүрээс сайн дураар 1,000 төгрөг цуглуулж, хүүгийн аав, ээжид цугласан мөнгийг өгөхийг хүсье. Мөн М.Мөнх-Эрдэнэ хүүд тусалцгаая нэртэй FACEBOOK пейжийг бүгд шейрлэхийг хүсье. /Постер зургийг: М.Мөнх-Эрдэнэ хүүд тусалцгаая нэртэй FACEBOOK пейжээс татаж авна уу/
- Жирийн иргэн танд
Та тамхи татдаг бол нэг удаад худалдан авдаг тамхины мөнгөө, та пиво уудаг бол нэг удаад худалдан авдаг пивоны мөнгөө, та кофе уудаг бол нэг удаад кофенд зарцуулдаг мөнгөө, та ямар нэгэн шаардлагагүй зүйлд бага хэмжээний мөнгө зарцуулдаг бол тэр зарцуулдаг мөнгөө цаг алдалгүй хүүгийн ээж болох ОТГОН-ы ХААН банкны 542907 1707 данс руу яг одоо шилжүүлэхийг хүсье. Сайн дураар доод тал нь 1,000 төгрөг дээд тал нь 10,000 төгрөг.
- Хэвлэл мэдээллийн ажилчид, сэтгүүлчид, Маркетингийн менежер, захирлуудад
Хэвлэл мэдээллийн албанд ажилладаг ах эгч нар, маркетингийн мэргэжилтэй залуус та бүхэн энэхүү мэдээллийг цаг алдалгүй өөрийн танил талаа ашиглан сайтууд, өдөр тутмын сонин сэтгүүл, телевизороор дотоод мэдээгээр гаргах дээр тусалж дэмжинэ үү. Мөн өөрийн FACEBOOK хуудсандаа шейр хийж, өөрийн хүрээлэлд тус аяныг дэмжин, хүүгийн ээжийн данс болох ОТГОН-ы ХААН банкны 542907 1707 данс руу сайн дураар доод тал нь 1,000 төгрөг дээд тал нь 10,000 төгрөг шилжүүлэхийг хүсье.
Энэхүү нийтлэлийг уншиж байгаа иргэн та
Монгол хүний жам ёсны эрхийг хүндэтгэн дээдэлж, ардчилсан хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улсад амьдардаг хүний хувьд сайн дураараа “Бяцхан зүрхний төлөө” аяныг идэхитэйгээр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Аяныг дэмжигч, МУ-н иргэн Ц.БУДХҮҮ
Холбоотой мэдээ