1000 орчим зорчигчийг аюулгүй ая тухтай тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

1000 орчим зорчигчийг аюулгүй ая тухтай тээвэрлэжээ

1000 орчим зорчигчийг аюулгүй ая тухтай тээвэрлэжээ

Энэ сарын 20-21-ний өдрүүдэд цаг агаар хүндэрч цас орж, Сүхбаатар, Дархан, Эрдэнэт чиглэлийн авто замын дагуух даваа гүвээ хаагдсан үеэр УБТЗ шуурхай арга хэмжээ авч 2018.09.20-ны өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэргэнд 9 вагон нэмж 518 зорчигч, 2018.09.21-ний өдрийн Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264,271, 272-р галт тэрэгнүүдэд 8 вагон нэмж 263 зорчигч тээвэрлэсэн байна. Ийнхүү цаг агаарын хүнд үед нийт 17 нэмэгдэл вагон гаргаж 984 зорчигчийг аюулгүй, ая тухтай аялуулжээ. УБТЗ байгаль, цаг агаар хүндэрсэн үеэр тогтмол нэмэгдэл вагон гаргаж иргэдийг аюулгүй,ая тухтай зорчиход нь тусалдаг юм.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж