“Монгол прагматизм”-ыг санал болгоё | News.MN

“Монгол прагматизм”-ыг санал болгоё

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

ХАЯНХЯРВАА

“Монгол прагматизм”-ыг санал болгоё

“Монгол прагматизм”-ыг санал болгоё

ТҮЛХҮҮР ҮГС: Социализм, либериализм, популизм, хоосон улс төржилт, оюун санааны түгжрэл, прагматизм


"Монгол прагматизм" гэдгийг би монголчуудын уян хатан, орчиндоо хурдан дасан зохицох чадвартай холч ухаан гэж ойлгож байна. Гэтэл бидний энэ чадвар, холч ухаан төрийн бодлого тодорхойлох түвшинд алдагдсаар байна. Магадгүй, хөгжлийн төлөө нэг зүг рүү харах чадваргүй харалган болж, богино зайн улс төр хийж ирсэн нь  бидний эмгэнэл бөгөөд хөгжихгүй байгаагийн шалтгаан боллоо.

Энэ алдааг хэн, хэзээ, яаж засч залруулах ёстой вэ гэдэг асуултын хариуг "Монгол прагматизм"-аас олох ёстой гэж би боддог. Манайдаа л ул суурьтайд тооцогддог "Сант марал" судалгааны төвийн хэд хэдэн судалгаанд оролцогчид "Өнөөдөр манай улсад ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч улс төрийн нам байхгүй, монголчууд бид хөгжлийн буруу замаар явж байна" гэж хариулсан нь миний сэтгэлийг ихэд эмзэглүүллээ. Үүнд хариулт олох үүднээс санал бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж энэхүү товч саналаа хүргэж байна.

ҮЗЭЛ СУРТАЛ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ҮҮ?

 Улс орон алсын хараатай хөгжихийн тулд тодорхой үзэл баримтлалтай байх нь гарцаагүй юм. Социализм, либериализмын үзэл суртлаар улс төржсөөр, харилцан бие биенээ үгүйсгэсээр Монгол оронд улс төрийн гутралд орсон олон түмэн нэлээдгүй бий болсон шиг санагдах боллоо. Улс төрийн намууд ч өнгөрсөн хугацаанд тов тодорхой үзэл суртал өөртөө тээсэнгүй. Социал демократ үзлийг өөрийн болгосон МАН-ынхан либерал үнэлэмжээр ярьж л байдаг. Либерал үзлийг тугаа болгож байсан АН-ыхан ч социалист үзэл санааг дэвшүүлэх нь энүүхэнд болчихоод байна. Намууд тодорхой үзэл баримтлалгүй болох хэмжээгээр Улс төрийн том намууд сонгогчдын нүдэнд ижилхэн харагдах болж. Тиймээс ч тэднийг нэг гэж үзэн олон нийт  "МАНАН, АНМАН" гэж нэрийдэж байгаа болов уу. Үзэл баримтлалгүй ч улс төрийн орчинд нэг нь нөгөөгөөсөө ялгарч харагдах гэсэндээ л улстөрчид, ялангуяа улс төрд орж буй шинэ залуу үеийнхэн популизмд автах болжээ. Иймэрхүү хандлага ганц Монголд болж байгаа үйл явц биш бололтой. Дэлхий ертөнц даяаршиж хаа сайгүй популизм "эрэлттэй" болж.

Харамсалтай нь популизм улс орны өмнө тулгамдсан асуудалд хариу өгч чадахгүйн зэрэгцээ нийгмийн ярвигтай асуудалд ч шийдэл авчрахгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч популистууд фашизм руу гулсаж тэдний билэг тэмдгийг ашиглах нь бий. Манайд ч мөн энэ үзэгдэл харагдаж байгаа. Популизмын хамгийн хортой нөлөө нь олон түмний ирээдүйдээ итгэх итгэлийг булшилдаг. Популизм Монголын нийгмийг ихэд харанхуй болгож байгаа нь үнэн гэдгийг нуух шаардлагагүй.

Гэвч популизмын харанхуй цаг үе дундуур бид бусдын адил туулахаас өөр замгүй. Ингэхдээ гэрэл авчрах чиг баримтлал дэвшүүлж явбал зүгээр болов уу гэж бодож байна. 

“МОНГОЛ ПРАГМАТИЗМ”-ЫН ТУХАЙ САНАА

 

 Прагматизм нь цоо шинэ зүйл биш ч өнөөгийн Монголын нийгэмд нэлээд шинэлэг мэт сонсогдох болов уу хэмээн бодно. Юутай ч улс төрийн прагматизм нь популизмаас хавьгүй гэгээлэг дээд эрэмбийн үзэл билээ. Үзэл төдий ч биш, хүн бүр өмнөх ажлаа элдэв маргаанд хутгалдалгүй бага багаар хийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм. Прагматизм бол улс төрийн шинэ соёл тогтоох чиг баримтлал хэмээн бодож байна. Нүүдэлчин Монголчуудад  аливаа асуудалд прагматик хандлагатай хандаж байсан уламжлал бий.  Түүхийн хуудаснаа монголчууд олон шашинд ижил тэгш хандаж ирсэн нь гаднынхны гайхашралыг төрүүлж байсан тухай бичсэн нь бий. Миний бодоход өвөг дээдэс маань аливаа асуудалд прагматик хандлагатай явж ирсний том нотолгоо энэ биз ээ.

Прагматик байна гэдэг нь тансаглах, үрэн таран байх явдал биш юм. Зардлаа хянаж үр ашигтай байх явдал нь прагматик үйл хэрэг бөгөөд мөн л нүүдэлчин монголчуудын амьдралын зарчим байсан билээ. Өнөө цагт ч  энэ баримтлал бүх байгууллага, хүмүүст байх ёстой. Прагматик байх нь нэг ёсны өдөр тутмын соёл бий болгох хэрэг юм.

 УЛС ТӨРИЙН ПРАГМАТИЗМЫГ ПОПУЛИЗМД СӨРГҮҮЛЭН ТАВЬЖ БАЙНА

 Прагматизм нь худал үзэл суртал, буруу радикал реформ, популист бодлогоос нийгмээ хамгаалах сайн хэрэгсэл. Үүнийг Сингапурын хөгжлийн загвараас харж болно. Мөн прагматизм нь хөгжил өөд тогтвортой мацаж байгаа аливаа оронд ямарваа нэг хэмжээгээр соёл болж төлөвшиж буйг Герман, Хойт Европын орнуудын жишээнээс ч харж болно.

Прагматизм нь "Хоосон улс төржихөө зогсоо" гэсэн үг. Хоосон улс төржилтийн цаана хоосон үзэл сурталд толгойгоо мэдүүлсэн улстөрчид л байгаа. Энэ нь сэтгэлгээ түгжигдмэл байна л гэсэн үг. Иймээс прагматизм нь нийгмийн оюун санааны түгжрэлийг тайлах баримтлал мөн. Үзэл сурталд хайрцаглагдсан сэтгэлгээний түгжрэлийг арилгах нь нийгмийн амьдралыг урагшлуулахад чухал ач холбогдолтой гэж бодно.

Улс төрийн прагматизмыг популизмд сөргүүлэн тавих шаардлага гарч байна. Тиймдээ ч популизмд сүйрч унахгүйн тулд улс төрийн прагматизмыг санал болгож байгаа бөгөөд орчин цагийн хамгийн амжилттай загвар гэдэгт итгэж байна.

Уян хатан, дасан зохицох чадвартай холч монгол ухааныг монголоо хөгжүүлэх "Монгол прагматизм" гэдэгт би итгэдэг.

"Монгол прагматизм"-ыг хэрхэн яаж монгол төрийн бодлогын зарчим болгох талаар цаашид та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцаж байх болно.

…" Хэрэв чамд шийдэл байхгүй бол асуудлын нэг хэсэг нь чи өөрөө" гэсэн үг бий…

Нийтээрээ тунгаана биз ээ.

УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ХАЯНХЯРВАА

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмжээ 2018-09-24 139.5.218.118

Зөвөө. Энэ бодлоор бол ажил Монголын хөрсөнд илүү бууна. Бид зарим зүйлд малчдад хүрэхгүй байгаа шүү. Малчдад хүрсэн нь Ринчен Дамдинсүрэн гээд явна. Монгол прагматизм маань Монгол суу уханд ч хүрч тэнцэх юм билүү, Зүтгүүлээд үз. Шинэ санаа.Амж . .

Avatar

жа 2018-09-24 66.181.160.78

Энэ их хүн "прагматизм" гэдэг үгээ огт ойлгодоггүй юм байна. Ийм л хүмүүс Монгол төрийг зайдагначихаад хоосон сурталдаад 70 жил коммуны онолоор төөрүүлсэн. Одоо онолоо орчуулж ч мэдэхгүй бас хуурч байна даа.

Avatar

123 2018-09-24 203.91.117.8

уян хатан дасан зохицох чадвартай монгол ухаан – монгол прагматизм гэж.
дасан зохицохгүй байгаагаас хөгжихгүй байна гэж үү.

Avatar

Хулгайч Д.Хаянхирвааааа 2018-09-24 66.181.179.130

Хулгайч Д.Хаянхирвааааа ПРАГМАТИЗМд хятад орос Монгол америк ПРАГМАТИЗМ гэж байдаггүй юм

Avatar

Зочин 2018-09-24 192.82.64.208

30 жил ярьж байгаа жижүүрийн хэдэн үгийн эвлүүлэг

Avatar

Зочин 2018-09-24 66.181.160.29

Эхлээд өөрөө үлгэр дууриал болж УИХ дээр хэлж ярьж байгаа, үзэл бодолоо илэрхийлж байгаа хандлагаа өөрчлөөд энэ тухай номло. Сургаал айлдах гэж байгаа бол ерөнхийлөгч агсан Н.Баганбанди гуайгаас зөвлөгөө авна уу. Биднийг өнөөгийн хэнд ч итгэхгүй хандлагатай болох төлөвшиөхөд танай оруулсан хувь нэмэр маш их . Хамгийн анх Хонхор хордсон хордоогүй, дараа нь идсэн уусан гээд

Avatar

turshaad uz! 2018-09-24 146.151.119.169

Turshaad uz . Pragmatizm mand tugai!

Avatar

BAR uls bolgoh 2018-09-24 146.151.119.169

Pragmatizm Mongoliig BAR uls bolgono doo!

Avatar

Зочин 2018-09-24 146.151.119.169

Utaanbaatart yamarch IZM baigaad Mongol economic default- dampuurlaas garch chadahgui dee.!!!

Avatar

BAR uls bolgoh nee 2018-09-24 146.151.119.169

Mongol odoo PRAGMATIZM -iin zamaar orj BAR uls boloh yum bna daa!!!

Avatar

Зочин 2018-09-24 203.91.112.198

монгол прагматизм гэж юу байна айн холион бантан уу

Avatar

darkhan 2018-09-24 150.129.140.231

ene khuntei khamt ajillaj bsn. sainavhaaljtai, tolgoi siireg neelttei sain khun dee.

Avatar

darkhan 2018-09-24 150.129.140.231

ene khuntei khamt ajillaj bsn. sainavhaaljtai, tolgoi siireg neelttei sain khun dee.

Avatar

darkhan 2018-09-24 150.129.140.231

ene khuntei khamt ajillaj bsn. sainavhaaljtai, tolgoi siireg neelttei sain khun dee.

Avatar

уншигч 2018-09-24 122.201.21.172

миний мэдэхийн ШУА-д ажилладаг нэг залуу ийм сэдвээр бичдэг. Түүний нууц нэрээр бичдэг танин мэдэхүйн нийтлэлүүд их гоё

Avatar

Зочин 2018-09-24 122.201.21.172

Миний мэдэхийн ШУА-д ажилладаг нэг залуу ийм сэдвээр бичдэг. түүний нууц нэрээр гаргадаг танин мэдэхүйн нийтлэлүүд их гоё.

Avatar

60-ТАЙ УХААРЧ 2018-09-24 202.9.43.95

61-ТЭЙ ҮХНЭ

Avatar

Зочин 2018-09-24 103.212.117.62

ЭНЭ ӨӨРӨӨ ПРАГМАТИЗМ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХ ЮМ УУ ямарч боловсролгүй гээ биз дээ

Avatar

Мэддэг 2018-09-24 202.131.228.167

Прагматизм – "Хамхуул"-изм

Avatar

Nyam 2018-09-24 122.201.22.192

Sain bainaaa .Ardiin namiinhan asuudal iig zov devshuulj baina.Uragshaaaa,

Avatar

Б.ЦОГТГЭРЭЛ 2018-09-24 64.119.23.253

ЭНЭ ДУРАК БУСДАД ЗАХИАЛЖ БИЧҮҮЛЧЭЭД ИЧДЭГГҮЙ ГЭЖ !!!

Avatar

Зочин 2018-09-24 66.181.184.210

Юу гэж нэрлэх номлох нь одоо чухал биш гол нь өөрийн орны онцлогт тохирсон давуу талууд дээрээ түшгэлсэн төрийн тогтолцоог би болгож зориттойгоор хөгжилд тэмүүлэх хэрэгтэй хүн болгон дарга болох гэвэл хэн нь шал угаах вэ гадны орны онол хуулах хэрэггүй давуу талыг ньулс орондоо авч ашиглах хэрэгтэй 3 хан сая хүнтэй бидэнд нүсэр төрийн тогтолцоо хөгжилд саад болж шийдвэр удаан хөрөнгө мөнгө тарамдсан ихг орон нутгийн итг тендер нэртэй идэх гэсэн хүмүүсээр дүүрсэн бүгд хуульч их мэдэгч бо

Avatar

zochin 2018-09-24 64.119.21.70

SHILMEL ZASAG RSELIIN HOLBOONTOI HAMTAR

Avatar

Үнэн 2018-09-24 91.164.33.213

Энэ нөхөр хүнээр бичүүлсэн гэсэн 500 мянган төгрөг өгч

Avatar

Үнэн 2018-09-24 91.164.33.213

Энэ гар ийм юм бичиж чадахгүй хүнд мөнгө өгч бичүүлсэн гэсэн бичсэн хүн нь өөрөө ам алдсан байнлээ дараа дахин бичүүлнэ гэсэн

Avatar

Энгийн байна. 2018-09-24 103.14.38.130

УИХ-ын гишүүн ийм юм бичээд сууж байх гэж. Юу ярьж байгаагаа өөрөө ойлгож байгаа болов уу? Их сургуулийн оюутан ч иймэрхүү эссэ биччихнэ. Онолын түвшинд байж чадахгүй бол бичихгүй л байх хэрэгтэй шүү дээ.

Avatar

иргэн 2018-09-24 59.153.114.106

пөөх энэ нөхөр ийм сэдэв хөндлөө гэж үү? сонин юм боллоо

Avatar

Балж 2018-09-24 103.26.194.136

ЗӨВ СЭДЭВ ХӨНДӨЖ. АЖИЛ БОЛООРОЙ. ЗАРИМ НӨХДӨД ХУВЬ ХҮНИЙ ӨМЧИНД ШИЛЖЧИХСЭН СЭДЭВ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ.

Avatar

Зочин 2018-09-24 103.9.90.53

Их зөв юм хөнджээ яг энэ чинь манай нийгэмд хэрэгтэй байгаа.

Avatar

Зочин 2018-09-24 202.131.242.254

Зөв шүү. Дэмжиж байна.Популизмаас салж, прагматик байснаар хөгжмх боломжтой.

Avatar

зочин 2018-09-24 124.158.107.98

хүний санааг хуулахаас хэтрэхгүй улсууд юм даа. тэгж яривал монгол үзэл санааг тээгч нь өөр улсууд бий. чиний шоудах сэдэв биш.

Avatar

зочин 2018-09-24 124.158.107.98

хүний санааг хуулахаас хэтрэхгүй улсууд юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж