Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг хайж байна

Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарсан талаар бид мэдээлсэн. Хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй Л.Отгончулуун болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм. Мөн сэжигтэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хүүг алга болсны маргааш нь буюу 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр Орхон аймгаас олсон байдаг. Тодруулбал, сэжигтэн Л.Отгончулуун нь хүүг хулгайлж авч яваад Эрдэнэт хотод зах дээр төөрүүлж хаясан байхыг нь цагдаагийн байгууллагаас олж, эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр хүүгийн ээжтэй нь хамт архидан согтуурч улмаар унтсан хойгуур нь хүүг хулгайлаад зугтсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шалгаж буй юм.

Хүүгээ алдсан ээжийн хувьд Л.Отгончулууныг огт танихгүй гэж мэдүүлжээ. Гэхдээ нөхрийнх нь найз байж магадгүй хэмээн хардаж байгаа тухай мэдээлэл бий. Тиймээс түүнийг харсан үзсэн хүн байвал Чингэлтэй дүүргийн 70120138 утсанд хандахыг хүсч байгаа аж.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-24 202.55.188.46

зурагийг нь тавьчих тэгвэл олоод өгье.шал дэмий утасны дугаар тавьж энэ тэр.

Зочин 2018-09-24 64.119.19.247

Yamar .muuhai niigem be,2hon nastai nyalh amitanig yahnav dee,aimaar yumaa

Зочин 2018-09-24 103.212.117.62

ЗАРЛАДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ

иргэн 2018-09-24 59.153.114.106

замын үүдийн охиныг энэ хулгайч мэдэж байгаа даа

Ard tumnii neg 2018-09-24 203.91.116.138

Hamt arhidan sogtuuraad huugee aldsan ch bh gj dee...