Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 645 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 473 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Энэ өдөр ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний гурав нь бага насны хүүхэд байсан аж. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 99 зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
Хэрэг зөрчлүүдээс дурдвал, Баянчандмань явах зам замд 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 32 настай Б-г мөргөж гэмтээгээд ослын газрыг орхиж явсныг эрэн сурвалжилж Соната-6 маркийн автомашин болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуурын гудамжны замд 2018 оны есдүгээр сарын 23-ны өдөр приус маркийн автомашины жолооч явган зорчигч С, Н нарыг мөргөж гэмтээжээ. Тухайн үед явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан аж.
Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал өмнөх өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тайван өнжиж, “Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 40 хүртэл хувиар буурсан байна.
Э.АРИУН