Хуулиар олгогдсон хүүхэд асрах чөлөөгөө аавуудын дөнгөж 2-2,5 хувь нь эдэлж байна хэмээн ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Алексей Вовченко ЕвроАзийн эмэгтэйчүүдийн хоёрдугаар форумын үеэр хэллээ.
“ОХУ-ын хуулиар хүүхэд асрах чөлөөг эмэгтэйчүүдтэй нэгэн адил эдлэх эрхийг эрэгтэйчүүдэд олгосон. Гэсэн ч аавуудын дөнгөж 2-2,5 хувь нь хүүхэд асрах чөлөөгөө эдэлж байна” гэж тэр хэллээ.
Орост эмэгтэй, эрэгтэйчүүдийн цалингийн зөрөө 25-30 хувь бөгөөд эрчүүд нь илүү цалинтай байгаа юм. Хэрвээ эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс өндөр байсан бол аавууд хүүхэд асрах чөлөөгөө илүүтэй эдлэх байх гэдгийг тэр хэлсэн байна.
Холбоотой мэдээ