Амралтын өдрийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.09.24-нд нийтлэгдсэн

Амралтын өдрийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэв

Амралтын өдрийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэв

Амралтын өдрийн тоо их байгаа нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна хэмээн Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн шинжээч Никита Масленников РИА Новости-д ярьжээ. Түүний үзэж байгаагаар оросууд хэтэрхий их амарч байгаа тул амралтын өдрийн тоог хоёр дахин цөөлөх хэрэгтэй ажээ.

Хөдөлмөрлөх орчин нөхцөлийг зохицуулах гурван талт зөвлөл ирэх 2019 оны амралтын өдрийг тогтоох Хөдөлмөрийн яамны саналыг саяхан дэмжсэн юм. Дэмжигдсэн саналын дагуу энэ оны арванхоёрдугаар сар, 2019 оны нэгдүгээр сард оросууд 10 хоног үргэлжлүүлэн амрахаар байгаа юм. Албан ёсны амралтын өдрөөс гадна хоёрдугаар сард хоёр өдөр, гуравдугаар сард гурван өдөр, тавдугаар сард есөн өдөр, зургадугаар сард нэг өдөр, арваннэгдүгээр сард гурван өдрийг ажлын өдрөөс амралтын болгон шилжүүлэх юм.

“Энэ ол чухал асуудал. Амралтын өдөр цөөн байхыг би үргэлж дэмжиж ирсэн. Харин энэ байр суурийг хүмүүсийн олонх дэмждэггүй. Бид цаг хугацаанд хайр найргүй хандаж байна. Ийм маягаар байвал Засгийн газрын яриад байгаа гурван жилийн дараа эдийн засгаа гурван хувиар өсгөх зорилт хангагдахгүй” хэмээн Никита Масленников хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж