С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар нарыг саатуулаагүй гэв | News.MN

С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар нарыг саатуулаагүй гэв

С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар нарыг саатуулаагүй гэв

С.Хүрэлбаатар, Ч.Болдбаатар нарыг саатуулаагүй гэв

Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг авлигын хэрэгт холбогдуулан АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн саатуулсан талаар бид мэдээлсэн. 

Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулж,  түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж буй аж. Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл  тус  мэдээлэл ташаа болохыг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр цагдаагийн хошууч Г.Алтан-Очирын  холбогдсон хэрэгт н.Мөнх-Очир, н.Жаргалан гэх хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж. 

Харин Г.Алтан-Очир нь Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар томилогдоод жил гаруйн хугацаанд ажиллаж байхдаа дээрх хэрэгт сэжиглэгдэн саатуулагджээ. Тэрбээр тус дүүрэгт шилжиж ирэхээсээ өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар, түүнээс өмнө Архангай аймгийн цагдаагийн газарт мөрдөгчөөр ажиллаж, 2013 онд Улсын мөрдөн байцаах газрын “Шилдэг мөрдөн байцаагч”-аар шалгарч байжээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-24 43.242.243.93

ТАШАА МЭДЭЭЛЭЛ ГЭЖ САЙХАН АРГА ШҮҮ !

Зочин 2018-09-24 103.229.122.4

Дээд шуухээ шалгаж байгаа буйзаа.

Зочин 2018-09-24 202.179.31.5

Цаглаагийн дарга Баатаржав Авлиг ашиг сонирхолын хууль ноцтой зөрчсөн гэж цагдаагийн байгууллагаас халсан Цэргийнхүү гэх хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн даргаар томилсон байнлай . Үүнд ямар ашиг сонирхоо байгааг шалгахгүй болхоор Авлин ашиг сонирхолын хууль зөрчвөл Цаглаагийн дарга болдог гэсэн бодлыг алба хаагч нарта суулгаж өгсөн гэж нийгэмд харагдаж хүмүүс хардаг болсон .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж