Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй | News.MN

Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй

Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй

Алга дарам газартаа аятайхан амьдрахаас өөр аргагүй

Улсын маань нийслэл Улаанбаатар уужуу сайхан, цэлгэр саруул хот байхаа болиод уджээ. Дөрвөн уулын дундах энэхүү 4700 орчим хавтгай дөрвөлжин километр газарт Монголын нийт хүн амын гуравны нэгээс илүү нь оршин сууж, улсын нийт барилгажуулалтын дийлэнх нь энд баригджээ. Улаанбаатар хотын хүн амын нягтралыг Үндэсний Статистикийн хорооны нэгдсэн мэдээллээр хайж үзвэл нэг хавтгай дөрвөлжин километр талбайд 2000 онд 169 хүн, 2007 онд 233 хүн, 2017 онд 311 ногдож байна. 2000 оноос хойш нийслэлийн хүн ам хоёр дахин өссөн нь үүнээс харагдаж байна.

Нэг сая илүү хүн амин зуулгаа авч явахын тулд орчин үеийн хүний хэрэглэдэг бүхий л зүйлийг хэрэглэж байгаагийн нэг нь машин. Өнөөдөр Улаанбаатар хотын өрх бүр шахам нэг, зарим нь 2-3 машинтай байна. Өглөө, оройны оргил цагаар нийслэлчүүдийн олонх нь замын түгжрээнд машиндаа, эсвэл нийтийн тээвэрт бухимдан өнгөрөөх болжээ.

Замын түгжрэлийг бууруулах зоримог, шийдвэртэй алхам хийхгүйгээр хотын амьдрал хэвийн өрнөх аргагүй болсныг өнөөдөр бүгд ойлгож байх шиг байна. Гэхдээ түгжрэлийг яаж бууруулах вэ, ямар шийдэл байгаа талаар NEWS агентлаг эх сурвалжуудын байр суурийг нэгтгэн хүргэсэн.

Мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү. https://news.mn/r/2005077/

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад замын бүсчилсэн татвар тогтоох, машины татварыг нэмэгдүүлэх, импортын машинд хязгаар тогтоох зэрэг эдийн засгийн арга хэрэгсэл ашиглах, нийтийн тээврийг хүртээмжтэй хөгжүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах зэрэг арга хэмжээг өөр өөрсдийн онцлогт тохируулан авч иржээ.

Иргэдийн санаа бодлыг үзэхэд Улаанбаатарын түгжрэлийн бууруулах дараах хэдэн арга замыг дэмжсэн байна. Үүнд,

  • Машины татварыг өндөр тогтоох,
  • Хувийн машинаар халтуур хийдгийг зогсоож таксины ойлгомжтой, хариуцлагатай үйлчилгээг бий болгох,
  • Нийтийн тээврийг хөгжүүлэх,
  • Төр захиргааны байгууллагуудыг хотын захаар байрлуулах,
  • Гэрлэн дохионуудыг цөөлөх,
  • Сургуулийн автобусыг олшруулах,
  • Төмөр замыг Улаанбаатарыг тойруулан тавих,
  • Захуудыг хотоос гаргах,
  • Их, дээд сургуулийг хотын ойролцоо нүүлгэн шилжүүлэх,
  • Замын бүсчилсэн татвар бий болгох зэрэг саналыг дэвшүүлсэн байна.

Хүн болгонд машин унааны хэрэгцээ байгаа нь үнэн боловч хэрэгцээ байна гээд зам дээр машинтайгаа өдрийн талыг барах уу, эсвэл хувь хүнд хохиролтой ч хамаагүй хотынхоо замыг түгжрэлгүй болгох уу гэсэн сонголтыг хийх цаг иржээ. Ямар ч арга замыг сонгосон бай бүх хүнд таалагдах шийдвэр гаргах боломжгүй болсон. Ялангуяа машины татварыг нэмэх, хотын замыг бүсчлэн татвар тогтоохыг олон хүн эсэргүүцэж сэтгэгдэл бичжээ. Үнэндээ бусад улс оронтой харьцуулахад машины татвар Монголд 3-10 дахин бага байна. Нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг олон хүн хэлсэн байна. Энэ үнэн. Гэхдээ үүнээс өмнө автобус, троллейбусыг цэвэр цэмцгэр, тоос шороо, хиргүй байлгах хэрэгтэй. Мөн нийтийн тээврээр зөвхөн хүүхэд, хөгшид, ядуу оюутнууд л зорчдог, автобус троллейбусанд сууж доор орохгүй гэсэн цамаан сэтгэлгээ хандлагыг өөрчлөх шаардлагатай. Цахим аян моодонд ороод байгаа энэ цагт ийм аян өрнүүлэхэд юу нь болохгүй гэж. Идсэн ууснаа сэльфидэхийн оронд нийтийн тээврээр зорчсоноо сельфидье.  Приус машинтай болгон нь таксины халтуур хийж, улсад ямар ч татвар төлөхгүй байгаа, тэгвэл хувийн машинаараа хүн зөөх хүсэлтэй бол тоолуур тавиад татвараа төлөөд явах шаардлагыг хотын захиргаа тавих нь зөв. Нэгэн уншигч “манай компани унаагүй ажилчдадаа автобусны картыг үнэгүй өгдгийг дурдаад бусад компаниуд ч энэ жишгийг дагахыг уриалсан” байсан.

Хийе гэвэл дээр дурдсан аргуудаас хэрэгжүүлээд явчихвал алга дарам газартаа аятайхан амьдарч болно шүү дээ. Ухамсарт нь нөлөөлөнгөө, халаасыг тэмтрэхээс өөр аргагүй. Харин үүнийг эс зөвшөөрвөл түгжрэлгүй газар амьдрах сонголт таных.

Замын түгжрэлийг бууруулах дараах аргуудын алийг нь дэмжих вэ?

7.18%
5.89%
20.63%
7%
0.92%
7.37%
5.89%
22.28%
19.15%
3.68%
"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Маалын эмч 2018-09-24 66.181.190.115

Метро гэж юм байдагийг "Үхэр Монголчуудад" яаж ойлгуулна даа яая, , хотын мэр нь хүртэл Малын эмч байхад

Avatar

Зочин 2018-09-24 202.21.106.131

edny site hog bolchijee

Avatar

Зочин 2018-09-24 202.21.106.131

wtf. 12 tsagyn omno gene vv

Avatar

zochin 2018-09-24 64.119.21.70

BARINGUUDAA NURAAJ SIIREGJUULJ ZAMAA ORGOTGOH

Avatar

Зочин 2018-09-24 202.131.245.226

Хотыг дундуур нь хуваасан Берлины ХАНА болсон энэ төмөр замыг Богд уулын урдуур гаргачихвал маш их асуудал шийдэгдэнэ дээ

Avatar

Зочин 2018-09-24 112.72.8.90

Нийтийн тээврийн хэрэгслийг овор багатай дизель түлшээр ажилладаггүй унаагаар тоог, чиглэлийг нэмэгдүүлэх, дугуйн замыг бий болгох, хотын тойрогоор дээд тал нь 2.5 багтаамжтай мотортой тэргийг зорчуулах, хувийн тэргээр такси хийж болно гэхдээ нэгдмэл байгууллагатай, татвараа төлдөг ариун цэвэр, аюулгүй, найдвартай ажиллагааг хангасань тоолууртай автомашинаар үйлчлүүлэх нь зүйтэй юм. гэсэн санал байна

Avatar

zochin 2018-09-24 150.129.143.41

Amidrahad hamgiin tohiromjgui gazar bolood ih udaj bna. Ium l bol torguuli , tatvar, deer ni tugjrel. 76-g uldeegeed nuuvel zugeerdee.

Avatar

Тархины доройтолтой сэтгүүлч 2018-09-24 202.9.42.67

ЮМаа сайн судлаад бичмээр юмаа. Эсвэл захиалгаар бичээд байдаг юмуу. ТАТВАР НЭМЭНЭ ГЭХ ШИГ. Нэртэйгээр нь ТОМЧУУД ЗАХИРЛУУД Л УНАХААР ТАТВАР НООГДУУЛААЧ МАЛАА.

Avatar

Зочин 2018-09-24 202.126.89.29

Хотын захад төв байгуулна гээд байгаа. Хотын төвөөс захаа эхлээд гаргачихвал, тээ?

Avatar

Зочин 2018-09-24 202.131.245.243

Д. Нарантуяагийн алга дарам газар гэж ямар л олигтой юм байв гэж?

Avatar

Зочин 2018-09-24 202.21.124.18

Tsagdaa, turgenii mashin yavj chadahgui hetsuu bn aa. Zugeer hotoor mashintaigaa selguutsej bga humuus utsaaraa togloj hamag zam bugluj bn.

Avatar

Мал сэтгүүлчд 2018-09-24 202.126.89.243

Автомашины татвар нэмнэ гэдэг утгагүй асуудал дэд бүтцээ хөгжүүлэх ёстой болохоос ядуу хүн машин унах эрхгүй болгож тэнэгтвэл арай дэндүү асуудал шүү

Avatar

Мал сэтгүүлч 2018-09-24 202.126.89.243

Автомашины татвар нэмнэ гэдэг утгагүй асуудал дэд бүтцээ хөгжүүлэх ёстой болохоос ядуу хүн машин унах эрхгүй болгож тэнэгтвэл арай дэндүү асуудал шүү

Avatar

Зочин 2018-09-24 103.229.123.248

manai darga nar gadagshaa yavahaaraa ter ene turshlaga nevtruulj bn geed surjigneed mungu ideh arga sudlaad irdeg hajuudaa bgaa olon terbum hunee yaduurlaas gargaad hugjij bgaa hyatadaas suraltsmaar yumdaa

Avatar

555 2018-09-24 103.87.255.42

11

Avatar

Сэко 2018-09-24 66.181.178.153

Хохь нь хохь нь дандаа сүнстэй төмрийн сэгнүүд унаад тамруугаа явцгааг үлдсэн хэд нь тахир татуу болцгоогоод кк

Avatar

Зочин 2018-09-24 202.72.245.198

ИРГЭДИЙН САНАА ГЭЭД БҮТЭХГҮЙ САНАЛУУД БИЧЖЭЭ ЗОХИОН БАЙГУЖЛАЛТЫН ОЛОН САНАА ХЭРЭГТЭЙ ТЭРНЭЭС ХААЖ БООХ НӨГӨӨ Л УЛИГ БОЛСОН БОЛЬШЕВИК ҮЗЛЭЭ БҮҮ ГАРГА

Avatar

1саятай УБ, 30 сая-тай Бээжнгээс их түгжрэх гэж 2018-09-24 202.9.43.88

Дэлхий дэр машин хүн хоёр нь нэг замаар явдаг хачин хот -улс ганц байдаг нь УБ гэнэ. үнэндээ уужуу тайван алхах явган замыг УБ-аас олоодох доо??? 60 тэрбумынхан анх УБ-ын газрыг гишгин газаргүй болтол наймаалж бараад, 15 жилийн өмнөөс төрийн алба руу орсон доо. Ганц сая хүнтэй 70 мян машинтай УБ-ын түгжрэл,бухимдал 27 сая хүн, 5-6 сая машинтай Бээжингээс их байгааг хараад гадныхан УБ-ын эрх баригчидыг гэхээс монголчудыг маанаг гэдэг нь үнэн юм байна гэж толгой сэгсэрч байна даа.

Avatar

Иргэн 2018-09-24 202.21.124.19

Сэтгүүлч ээ, зөв бичих хэрэгтэй байна. Түгжрэлийг бууруулах арга замууд гэсэн зүйлс дотор ажил болчихоор хэрэгтэй санаа бараг алга. Манайх өргөн уудам газар нутагтай, эрс тэс уур амьсгалтай, өөрөө машин үйлдвэрлэдэггүй тул татвар нэмэхийг эсэргүүцнэ!!! Түгжрэл чинь ердөө л УБ хотод, тэр дундаа хотын төв хэсгээр л байгаа шүү дээ. Түгжрэлийн шалтгаанаа судал!!! Тэгэхээр хариу олдоно. Харин тээвийн аюулгүй байдлыг дээшлүүлэх үүднээс буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийн импортыг хориглоё

Avatar

Зочин 2018-09-24 103.87.255.42

унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх, явган зорчигчийн замыг сайжруулах, нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах гэх мэт арга замуудыг яагаад дурдсангүй вэ?

Avatar

Зочин 2018-09-24 203.91.112.146

Naratuul gej zavaan gazariig khotoos burmusubn zorigtroi gargasan khotiin udirdlaga tuyukhend neree munkhlunushuu \nIIm dundada zuunii iueiin zavaan uilchilgeetei zakh gedeg zavaan gazar UBs uur niisleld baikhgui shuu

Avatar

Нийтийн тээврийг сонгохгүй байгаад дүгнэлт хий 2018-09-24 66.181.178.121

№1 Автуус цагтаа ирдэггүй. №2. Ирсэн ч суудал олддоггүй шахцалддаг. №3.Бариул нь тээр дээр. Монгол хүний өндөрт тохироогүй. Эсвэл бариул ч байхгүй. №4. Өвлийн хүйтэнд цагтаа ирдэггүй автуусыг жаахан хүүхэдтэй хүн хэр удаан хүлээх билээ. Ирээд суусан ч хэр тухтай байх билээ. Энэ мэт зүйлээ хүндээ хүргэсэн цагт хүмүүс аяндаа л нийтийн тээврийг сонгоно. Одоохондоо нийтийн тээвэр соёлын хувьд ч, хэрэгцээний хувьд ч хүмүүсийн шаардлага хангахгүй байгаагаас ихэнх хүмүүс хувийн машинаа сонгож байна.

Avatar

55 2018-09-24 103.87.255.42

судалгаа явуулах хэрэгтэй юм байна

Avatar

Зочин 2018-09-24 203.91.115.45

Автомашины татвар нэмээд юу ч сайжрахгүй. Харин ч бас нэг өөр асуудал, зсөрчилдөөн нэмэгдэнэ. Татвар нэмбэл машин унамааргүй бна. Унахгүй байгаа машины татварыг яах вэ. \nЦэцэрлэг сургуулийн хүүхдийг тэр бүр тарааж явах өөр нийтийн тээвэр бна уу

Avatar

Зочин 2018-09-24 66.181.161.84

Бусдын хийж бүтээсэн сайн сайхныг дуурайхгүй Монгол ялнаа

Avatar

Зочин 2018-09-24 66.181.161.84

Бусдын хийж бүтээсэн сайн сайхныг дуурайхгүй Монгол ялнаа

Avatar

Sanuulah 1 Zuil 2018-09-24 98.247.145.132

Surguuliin huuhdiin avtobustai hotiig harij baihad huuhed avah; buulgah zogsolt hiigeed ter uyed zamyn hudulguun haadag juramd oruuldag tul zam haaj saatal tugjreliig ulam uhesgej bdg. Sain sudalgaa tootsoo hiihgui bol huuhdiin avtobus bol garts gej uzej bolohgui.

Avatar

түвдэн 2018-09-24 202.55.188.39

Хувийн машинаар халтуур хийдгийг зогсоож таксины ойлгомжтой, хариуцлагатай үйлчилгээг бий болгох,хамгийн зөв хувилбар

Avatar

Зочин 2018-09-24 202.55.188.39

Хувийн машинаар халтуур хийдгийг зогсоож таксины ойлгомжтой, хариуцлагатай үйлчилгээг бий болгох,хамгийн зөв хувилбар

Avatar

Зочин 2018-09-24 124.158.95.187

Өөр бас нэг зүйл дээр анхаарна уу. Хотын захаас олон жаахан хүүхдээ аваад сургууль цэцэрлэгээр тараагаад явахад тохиромжтой нийтийн тээвэр манайд хир хөгжсөн билээ. \nЭнэ сжтгүүлч хотын төвд хамаг үйлчилгээндээ ойр амьдардаг хүн юмаа даа. Гэхдээ асуудлыг нийгмийн олонхийн өнцгөөс харж бичих хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-09-24 124.158.95.187

Машин руу дайраад юу ч хожихгүй ээ. Ямар нэг үр дүн гарна гэхэд эргэлзэж байна. Хот төлөвлөлтөө олигтойхон хийсэн бол ...... Автомашины татварыг нэмнэ гэдэг чинь араасаа том асуудлууд, зөрчил дагуулна гэдгийг анхаарах хэрэгтэй. Урьд нь ийм зүйл болно гэж төсөөлөөгүй машин авчихсан хүмүүс яах юм. Машинаа унахгүй хирнээ татвар төлөөд сууж байх юм уу, зарах уу. Зарлаа гэхэд татвар нэмсэн машин унах боломжгүй болгочихвол хэн хуучин машин авах юм бэ.

Avatar

Зочин 2018-09-24 66.181.188.165

сая бээжин яваад ирлээ бүх захаа хотын гадна нэлээд хол аваачсан байна, замын түгжээ нь багасжээ, за тэгээд бүх үйлдвэрээ гаргасан байна, утаагүй цэлмэг байхын, машины дугаарлалт бус, машины он залуугаар ялгаж байна гэнэ, шинэ машинд хүүгүй зээл олгож байна гэнэ, гэр хороололоо нүүлгээд барилгажуулаад зүгээр л оруулчихсан, хүмүүс нь хүүнд биш байрандаа мөнгө төлж амьдардаг гэнэ, яагаад энэ жишээнээс авч болохгүй гэж, ядуу2 л гэхийн улс баян ш дээ хө

Avatar

moog 2018-09-24 202.55.188.43

ugaasaa mongol hiirheliig boliul hydlaa neg jip unasan tolgoigui humuus

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж