Бээжин АНУ-ын элчин сайдыг “байцаажээ”

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Бээжин АНУ-ын элчин сайдыг “байцаажээ”

Бээжин АНУ-ын элчин сайдыг “байцаажээ”

ОХУ-аас дэвшилтэт технологийн газар-агаар ангиллын пуужингийн систем болон байлдааны нисэх онгоц худалдан авсан Хятадын цэргийн агентлаг болон түүний захирлын эсрэг АНУ хориг тавьжээ. Энэ хэргээс үүдэн хоёр орны хооронд дахин зөрчил үүсч, Хятадын гадаад хэргийн яамнаас Бээжинд суух АНУ-ын элчин сайдыг дуудаж, тайлбар авсан байна. Хятадын гадаад хэргийн дэд сайд Зен Зегюань Бээжинд суух АНУ-ын элчин сайд Терри Брэнстадаас тайлбар авсан тухай яамнаас мэдээлжээ.

Хятадын батлан хамгаалахын яамнаас ОХУ-аас пуужингийн систем, байлдааны нисэх онгоц худалдан авах нь хоёр орны хоорондын хамтын ажиллагааны хэвийн үзэгдэл гэж мэдэгдсэн ба АНУ нь үүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж мэдэгджээ. АНУ-ын төрийн департментаас өнгөрсөн пүрэв гаригт Хятадын зэвсэг техникийн сайжруулалтын албаны эсрэг хориг тавьжээ. Хятадын агентлаг ОХУ-ын зэвсгийн гол үйлдвэрлэгч Рособоронэкспорт компаниас 2017 онд 10 ширхэг СУ-35 байлдааны онгоц авсны дээр энэ онд S-400 газар-агаар ангиллын пуужингийн систем худалдан авсан аж.

Харин Вашингтоны төрийн департментаас мэдэгдэхдээ ОХУ-ын зохимжгүй авирын эсрэг АНУ-аас тавьсан хоригийг зөрчин “S-400” пуужингийн системийг худалдан авсан улс зөвхөн Хятад хэмээжээ. Улмаар тэд хориг арга хэмжээ нь Хятадыг биш ОХУ-ыг чиглэсэн гэж тайлбарласан байна. АНУ нь Украины зөрчил болон Сирийн иргэний дайн, Вашингтоны ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоны эсрэг 2017 онд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан аж.

“S-400” пуужингийн системийг ОХУ анх 2007 онд үйлдвэрлэсэн ба нисэх онгоц, пуужин, дроны эсрэг батлан хамгаалахын хамгийн үр дүнтэй зэвсэг гэж тооцогддог аж.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж