Сошиалаар сонин юутай байна вэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

 Сошиалаар сонин юутай байна вэ?

 Сошиалаар сонин юутай байна вэ?

Нийгмийн сүлжээ дэлгэрч, хүмүүс фэйсбүүк, твиттер ашиглан өөрийн байр сууриа илэрхийлэх, санал шүүмж хэлэх гээд сошиал ертөнц өнөөгийн нийгмийн өнгө төрхийг илэрхийлдэг. News агентлаг долоо хоногийн ням гариг бүр “Сошиалаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад шинэ санаачилга, шинэ санал, шүүмж гээд өнгөрсөн долоо хоногийн сошиал трендүүдийг онцлон хүргэж байна.

Нийслэлчүүд зундаа тоос шороонд, өвөлдөө утаатай зууралдсаар багагүй хугацаа өнгөрч буй. Бүгд энэ сэдвийг ярьдаг ч тоосжилтын талаар ярих нь ховор. Тэгвэл жиргээч  Ts.Bat-Erdene  🇲🇳‏ @tsbat_IT “Москвад хоёр хоноод. Хотын замаа их услах юм, тоос шорооноос сэргийлж хүн зоныхоо эрүүл мэндийг боддог бололтой гэжээ.

-Tsogoo @tsogoo8281034 социализмын үед манайх ч бас усалдаг байлаа хө

– Батаа Энэрэл @enerel_0220 Хятадад миний байгаа хотод бороо их ордог. Тэгсэн ч өдөр бүр хаа сайгүй л бүх замаа услаад явж байдаг. Дотроо гайхаж л явна. Манайх шороо тоосжилт ихтэй улс. Замаа яагаад усалж болдоггүй юм бол гэж⁉

– Цэвээнжавын Батзаяа Оросчууд ер нь тийм юм шиг байгаа юм. Кизылд 14 хоноход өглөөний 4 цагаас л эхлээд замынхаа тоос шороо, хог хаягдлыг цэвэрлээд, ус цацдаг машин нь усаа цацаад явдаг. Ард иргэд нь өглөө ажилдаа, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгтээ явах гээд гарахад чийг үнэртээд нэг л сайхан байдаг

– Цагаан сонголт Манайхныг бодоход устай газар шүү дээ. Бид өөр арга бодох хэрэгтэй байх

Твиттер идэвхтэй жиргэдэг улс төрийн зүтгэлтнүүд олон бий. Тэгвэл ХҮН-ын дарга, эдийн засагч Б.Найдлаа хөгжлийн талаарх бодлоо хэлсэн нь онцлох жиргээ болжээ.

Badrakh Naidalaa‏ @Naidalaa ХХ зуунд жолоочийг "шүтдэг" байв. Дараа нь цэргийн даргыг, Москвад төгсөгчийг, пүүсийн эзнийг, гадаадад сургууль төгссөнийг, Apple, Google-д ажилладгийг, Харвард төгсөгчдийг, дараа нь … гээд хошуурч бн. Юм үзээгүй үндэстэн хорвоотой танилцаж буй нь энэ.Өөрийгөө олтол үргэлжилнэ.

ТОМ АХ‏ @badamsed_z Өнөөдөрөөс эхлэн бүх ТВ-р 12 жилийн үлгэрийг богино контент болгон өөрсдийгөө олон олтлоо олох ёстой ойлгох ёстойгоо мэдэж мэдэртэл нь гаргавал явц нь арай хурдан болох болов уу

– Carpe_Diem @Memeento_Mori Эхлээд бид ноёдыг үзэн яддаг байлаа, урвагч ноёдын балгаар улс маань мөхсөн гэж үздэг байв, дараа лам нарыг үзэн яддаг боллоо, худал мунхруулагч нар гэж, түүний дараа тайжуудыг үзэн ядаж цагаан ястан гэж хүйс тэмтэрсэн, тэгээд бичиг үсэгтэй болгоноо далимдуулж нухлаа

– ГЭГЭЭ @ts_alt Нийгмийн сэтгэл зүйг ЗӨВ ЗАЛЖ ХӨГЖҮҮЛБЭЛ МАНАЙ ЗАЛУУЧУУДЫН ИХЭНХ нь ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МЭДЭРЧ,  СЭТГЭЦ  ОЮУНЫ ХӨГЖИЛ нь ӨНДӨР БОЛСОН БАЙНА лээ!ТүүнчлэнДЭЭДЭХ нь СУУДЛАА ОЛОХГҮЙ бол ДООДОХ нь ГҮЙДЛЭЭ ОЛДОГГҮЙ гэсэнАРДЫН ЗҮЙР ҮГ ҮНЭН БОЛОХЫГ 28 ЖИЛИЙН ҮЙЛ ЯВЦ ХАРУУЛЖ БАЙГАА БУС уу!!

– Enkhbat Dangaasuren @enkhbat Бидний гол асуудал бол бидний хэлбэр хөөх сэтгэлгээнд болов уу. Бид 1000 гоё хэлбэр хөөж, бусдыг дууриагаад хэзээ ч өөрийгөө олохгүй. Солонго хөөхтэй адил. Бидэнд мөн чанарыг хайдаг сэтгэлгээний соёл хөгжиж байж өөрийн зам дээрээ гарна. Тэгээд тэр замаараа явж өөрийгөө олж харна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн их анхаарлын төвд байсан зүйл бол яах аргагүй нийслэлийн МАН-ын Бага хурал байлаа. Бага хурлаар намын даргаа сонгосон. Энэ ялангуяа жиргээчдийн дунд халуун яриа өрнөхөд хүргэсэн юм. Бүр “Нийслэлийн МАН хүй долоо худгаас төв цэнгэлдэхэд шилжлээ” гэж ёжлол ч гарсан байлаа.

М.Чинболд‏ @m_chinbold1 МАН-ынхан Ардчилсан намыг эв нэгдэлгүй, хоорондоо учраа олдоггүй, хэрүүлтэй гэж ам уралдан ярьцгаадаг. Манай намынхан эдний дэргэд хэрэлдэнэ гэж гурилддаг юм байна даа. #МАН бага хурал

– maya  @exclusive_maya ЧОНО борооноор гэдэг шиг… намын даргыг эзгүй хойгуур ХУРАЛаа хийгээд л…. #МАН-ай намынхан хор найруулахдаа мундаг шүү… нийслэлийн намын бага хурал яаж өндөрлөлөө.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж