НҮБ-ын чуулганд 44 орны засгийн газрын тэргүүн оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

НҮБ-ын чуулганд 44 орны засгийн газрын тэргүүн оролцоно

НҮБ-ын чуулганд 44 орны засгийн газрын тэргүүн оролцоно

Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерис ирэх долоо хоногт болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы дээд уулзалтад 84 орны төрийн тэргүүн, 44 орны засгийн газрын тэргүүн оролцоно гэж мэдэгджээ. Тэрээр "Ерөнхий ассамблейн дээд уулзалтад 128 орны төр, засгийн тэргүүн оролцож байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн НҮБ-д үзүүлж буй итгэл, хүндэтгэлийн илэрхийлэл юм. Энэ боломжийг бүрэн ашиглаж, талуудыг НҮБ-ын олон улсын хамтын ажиллагааны дутагдаж болшгүй талыг сайжруулах амлалт өгөхийг шаардана гээд олон талт үзэл янз бүрийн халдлагад өртөж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Гуттериш "Би ирэх хэдэн хоногт залуусын асуудал, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хөрөнгө мөнгө цуглуулах, энхийг сахиулах гурван чухал хуралд оролцоно. Залуусын асуудлаар "Залуус 2030″ шинэ стратеги, санаачилга дэвшүүлнэ. Залуус хүн төрөлхтний дэвшилтэт үйлст улам их үүрэг гүйцэтгэхийг хүсч байна. Олон улсын хамтын нийгэмлэг үр ашигтай арга хэмжээ авч, мөнгөний хууль бус урсгал, мөнгө угаах, татвараас зайлсхийх үйл ажиллагаанд цохилт өгч, хөгжиж буй орнуудаас хөгжлийн мөнгө гадагш урсан гарахыг хориглохыг уриална" гэжээ.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж