Контакт линзнээс нүдний халдварт өвчин гарчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Контакт линзнээс нүдний халдварт өвчин гарчээ

Контакт линзнээс нүдний халдварт өвчин гарчээ

Их Британи улсад контакт линзнээс нүдний халдварт өвчин илэрснийг Лондон хотын их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ. Судалгаагаар “Acanthamoeba keratitis” гэх нүдний эвэрлэг бүрхэвчний халдвар 2011 оноос хойш Английн зүүн хойд хэсэгт ихээр гарах болсон байна. Энэ нь уйланхай үүсгэгч бичил биетээр халдварладаг өвчин аж. Өвчний шинж тэмдэг нь нүд хүчтэй өвдөх, хараа муудах зэргээр илэрдэг байна.

Их Британийн хүн амын дунд контакт линз зүүдэг хүмүүс энэ өвчнөөр өвчлөх нь 20 хувиар илүү байгааг  судалгаагаар тогтоогджээ. Халдварын шалтгаан нь контакт линзний устай холбоотой аж. Халдвар зөвхөн Их Британид бус АНУ болон бусад орнуудад ч нэмэгджээ. Уг өвчнийг эмчлэхэд багадаа жилийн хугацаа зарцуулдаг байна.

 

 

 

Эх сурвалж: CNN

Б.ТУЯА

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-09-23 139.5.219.158

1 сая контакт линз зүүдэг хүнд ойролцоогоор 30 хүнд дохиолддог ховор өвчин. Гэхдээ линз шингэнээ найдвартай газраас авч зөв цэвэрлэж арчлах хэрэгтэй.