Дэлхий нийтээр жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 2009 оноос “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэх болсон. Ингэхдээ хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу есдүгээр сарын 22-ны бямба гарагт тэмдэглэснээрээ онцлог байв. Уг өдрийн хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн замын хөдөлгөөнийг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулсан юм.
Харин өнөөдөр /2018.9.23/ замын хөдөлгөөн, томоохон зах худалдааны төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Холбоотой мэдээ