АНУ-ын иргэншил хүссэн эхчүүд халдлагад өртжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэншил хүссэн эхчүүд халдлагад өртжээ

АНУ-ын иргэншил хүссэн эхчүүд халдлагад өртжээ

АНУ-д төрсөн гадаад улсын иргэний хүүхдэд иргэншил олгох хуулийг ашиглан тус улсад амьдрах эрх авахыг хүссэн эмэгтэйчүүд олон байдаг. Үүнийг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, сувилал ч АНУ-д олон байдаг аж.

Тэгвэл АНУ-ын Нью-Йорк хотноо цагаач эмэгтэйчүүдийг эх барьж авдаг сувилалд халдлага гарч хоёр хүн, дөрвөн нярай гэмтжээ. Тус сувиллын ажилтан Юү Фен Ван гэгч нь амаржаад удаагүй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн байна. 52 настай Юү Фен Ваныг баривчилсан ба түүнийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэргээр яллажээ. Түүнчлэн түүний сэтгэцийг эрүүл эсэхийг шалгаж байгаа аж. Тэрээр гурван хоногтойгоос сар хүрч байгаа дөрвөн нярайг хутгалж гэмтээсэн ба хүүхдүүдийн биеийн байдал хүнд байгаа аж. Цагдаа нар сувилалд ирэхэд Юү Фен Ван бугуйгаа зүсэж цус алдсанаас ухаан алдсан байжээ.

Эх сурвалж: CNN

Б.ТУЯА

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж