Шинэ нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орохгүй

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орохгүй

Шинэ нисэх онгоцны буудал энэ онд ашиглалтад орохгүй

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажил 2008 онд эхэлсэн. Салбарын сайд нь ирэх арваннэгдүгээр сарын 8-нд ашиглалтад оруулна, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэж мэдэгдэж байв. Тэгвэл хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох хугацаа 2019 оны тавдугаар сарын 1 хүртэл хойшилсон гэж Иргэний нисэхийн удирдлагын газрын дарга Т.Батжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Шинэ нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн ажлыг бүрэн хийж дууссан. Тухайлбал, нисэх онгоц хөөрч, буух хатуу хучилттай зурвас, гэрэлтүүлгийн системийг бүрэн суулгасан. Харин зарим нэг дэд бүтцийн барилга байгууламж дутуу байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн ажилтай холбоотойгоор ашиглалтад орох хугацаа дараа он хүртэл хойшлогдож байгаа гэнэ. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд очих замын ажил дуусаагүй байгаагаас гадна агаарын хөлгөө өвлийн цагаар байрлуулах байгууламж ч баригдаагүй байгаа аж.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж