Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, тусгай тэмдэглэгээ наах ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлүүлнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Г.Занданшатар сайдын хэлснээр, Төрийн албаны бүх машинд "Төрийн албаны машин" гэсэн тэмдэглэгээ, наалт наах юм байна. Мөн утасны дугаар байрлуулж өөр зориулалтаар ашиглаж байвал утасдаж мэдээлэл өгч байх боломжийг иргэдэд бий болгох аж. Тэрбээр, энэ талаар өнгөрсөн хоёр өдөр болсон Төрийн албан хаагчдын улсын зөвлөгөөний үеэр мэдэгдэж, өөрийн фэйсбүүк хуудаснаа ч бас нийтэлжээ. Ингэхдээ, “2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албаны бүх машинд "Төрийн албаны машин" гэсэн тэмдэглэгээ, наалт наана. Утасны дугаар тавина. Төрийн албаны машин албаны бус ажлаар зорчиж байвал мэдэгдэх утсыг ажиллуулж ард түмний хяналтыг илүү нээлттэй болгоно” гэжээ.
Хэрэв түүний хэлснээр төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд ашиглахгүй байх ашигласан тохиолдолд хариуцлага тооцох хяналтыг хэн тавих, ямар хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж учраас түүнээс өмнө олон зохицуулалт хийж таарах нь.
Ш.ОЧ