200 гаруй хүний үхэлд хөлгийн ахмадыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

200 гаруй хүний үхэлд хөлгийн ахмадыг буруутгав

200 гаруй хүний үхэлд хөлгийн ахмадыг буруутгав

Зүүн Африкийн Танзани улсад пүрэв гаригт гатлага онгоц живснээс 200 гаруй хүн амь үрэгдэж, харамсалтай осол гарчээ. Танзанийн засгийн газраас осолд гатлага онгоцны ахмадыг буруутган баривчилжээ. Туршлагагүй хүнд хөлгийн залуурыг атгуулснаас олон хүний амь насыг эрсдэлд оруулсан гэж буруутгасан байна.  Албаныхны мэдээлснээр гатлага онгоц даац хэтрүүлснээс живсэн байна. Танзанийн ерөнхийлөгч Жон Магуфули ослын дараа бүх гатлага онгоцны үйлчилгээ эрхлэгчдийг шалгаж, заримыг нь баривчлан шалгаж эхэлжээ.

Одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 209 болсон ба аврах ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр гатлага онгоцонд яг хэдэн хүн зорчиж явсан нь тодорхойгүй ба хохирогчдын тоо цаашид өсөх магадлалтай аж. Гатлага онгоц Буголора хотоос Укара арал хүрэхээр аялж явжээ.

Эх сурвалж: CNN

Б.ТУЯА

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж