Хакухо хоёр дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Хакухо хоёр дээд амжилт тогтоов

Хакухо хоёр дээд амжилт тогтоов

Японы сүмо бөхийн намрын барилдаан өнөөдөр 15 дэх өдрөө үргэлжилж, ёкозуна Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо. 33 настай Хакухо өчигдөр озеки Гоедог ялж, 14 даваа, ямар ч унаатай болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болсон юм. Ингэснээр тэр Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоож байна.

Дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакухогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсч байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо болж байгаа юм.

Т.ОД

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж