Гар утас хэрэглэгчдийн тоо 5 тэрбумд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Гар утас хэрэглэгчдийн тоо 5 тэрбумд хүрлээ

Энэ долоо хоногт гар утас хэрэглэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 5 тэрбумд хүрчээ. 2008 онд 4 тэрбум гар утас хэрэглэгч байсан бол зөвхөн сүүлийн 18 сарын туршид энэ үзүүлэлт 1 тэрбум хүнээр нэмэгдсэн байна. Ийм хурдаар үргэлжилбэл 2012 оны эхний улиралд гар утас хэрэглэгчдийн тоо 6 тэрбумд хүрэх юм байна. Гар утасны үйлчилгээ өдөр ирэх тусам өргөжсөөр байна. 2008 оны 12 дугаар сарын байдлаар дэлхийн 10 хүн тутмын зургаа нь гар утастай байсан бол одоо 10 хүн тутмын 7,3 нь гар утас эзэмших болжээ. Гэхдээ энэ бол харьцангуй үзүүлэлт бөгөөд олон хүн нэгээс илүү гар утас эзэмшдэг ба зарим гар утсыг ярих зорилгоор бус машин техникийн хоорондын холболтод ашигладаг байна. Гар утасны үйлчилгээ ихэд нэвтэрсэн бүс нутаг баруун европ 130%, бага хэрэглээтэй нь африк 52 хувьтай байна.

Эх сурвалж: PDA
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж