Экспортод алт, ноолуурын эзлэх хувь буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Экспортод алт, ноолуурын эзлэх хувь буурчээ

Оны эхний хоёр сард манай улс 37 оронтой экспортын худалдаа хийсэн байна. Экспортын 84.8 хувийг БНХАУ, 6.2 хувийг Канад, 3.5 хувийг ОХУ, 1.5 хувийг ХБНГУ, 1.1 хувийг Итали, нэг хувийг БНСУ, 0.4 хувийг Их Британи улстай хийсэн нь нийт экспортын үнийн дүнгийн 98.5 хувийг эзэлж байна. Экспортод зэсийн баяжмал 38 хувь, нүүрс 14.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 9.4 хувь, боловсруулаагүй нефть 8.1 хувь, төмрийн хүдэр 6.8 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.1 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.4 хувь, самнасан ноолуур 1.5 хувь, бусад бүтээгдэхүүн 13.2 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод зэсийн баяжмалын эзлэх хувь 14.7 пунктээр, нүүрснийх 14.1 пунктээр, цайрын хүдэр, баяжмалынх 7.8 пунктээр, боловсруулаагүй нефтийнх 6.4 пунктээр, төмрийн хүдрийнх 3.8 пунктээр, жоншны хүдэр, баяжмалынх 0.5 пунктээр өссөн байна. Харин  боловсруулаагүй алт  43.8 пунктээр, самнасан ноолуурын эзлэх хувь 1.5 пунктээр тус тус буурчээ. Эхний хоёр сарын байдлаар  экспортын үнийн дүнгийн 91.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлжээ.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж