Д.Сумъяа гурав дахь медалиа дэлхийн аваргын дэвжээнээс хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа гурав дахь медалиа дэлхийн аваргын дэвжээнээс хүртлээ

Д.Сумъяа гурав дахь медалиа дэлхийн аваргын дэвжээнээс хүртлээ

Жүдо бөхийн ДАШТ-ний гурав дахь өдөр эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг-н медалийн эзэд тодорсон. Дэлхийн аварга эхэлснээс хойш Япончуудын ялалтын буухиа үргэлжилсээр байсан бөгөөд өчигдөр Япончуудын алтан медалийн буухиа үргэлжлэх эсэх нь сонирхолтой байлаа. Дэлхийн аваргын эрэгтэй 73 кг-н жинд 2010 оноос хойш Японы бөхчүүдийн ноёрхол дор явагдаж байсан. 2010 онд Х.Акимото түрүүлсэн бол түүээс хойш Р.Накаяа, Ш.Оно, өнгөрсөн жил Ш.Хашимото түрүүлээд байсан. Тэгвэл Япончуудын 2010 оноос хойшхи ноёрхлыг дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ан Чан-Рым зогсоож аваргын алтан медаль хүртсэн. Хамгийн сүүлд эрэгтэй 73 кг-н жинд БНСУ-аас Ван Ки-Чун 2007, 2009 онд аваргалж байсан.

БНСУ-ын Ан Чан-Рым хэсгийн аваргын төлөө манай залуу мастер Ц.Цогтбаатарыг хожиж хагас шигшээд Ираны М.Мохаммадиг, аваргын төлөө өнгөрсөн жилийн аварга Японы Ш.Хашимотог цэвэр буулган авснаар дэлхийн аварга цолыг хүртлээ. Хүрэл медалийг Ираны М.Мохаммади, Азербайжаны Х.Хейдаров нар хүртэж манай Ц.Цогтбаатар, гавъяат тамирчин Г.Одбаяр нар шагналт 5-р байранд шалгарсан. Залуу тамирчин Ц.Цогтбаатар 2015 оны дэлхийн аваргад 60 кг-н жинд өрсөлдөж байсан бол энэ жил жин өгсөн 66 кг-н алгасаж 73 кг-н жинд барилдан шагналт байранд шалгарсан бол гавьяат тамирчин Г.Одбаяр гурван дэлхийн аварга дараалан медалийн төлөө барилдлаа.

  • Алт: БНСУ-ын Ан Чан-Рым
  • Мөнгө: Японы Ш.Хашимото
  • Хүрэл: Иран М.Мохаммади, Азербайжаны Х.Хейдаров

Эмэгтэй 57 кг-н жинд өнгөрсөн оны дэлхийн аваргын мөнгөн медальт Цукаса Ёшида түрүүлж анхны алтан медалиа зүүлээ. Түүнтэй 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт Их Британий Н.Смит-Дэвис барилдсан бөгөөд энэ оны финалд шалгарсан хоёр жүдочид өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсан байна. Шинэхэн аварга Ц.Ёшида хагас шигшээд Япон гаралтай Канад жүдочин К.Дегүчиг хожиж финалд шалгарсан бол Британи арлын Н.Смит-Дэвис манай Д.Сумъяаг буулган авснаар аваргын төлөө шалгарсан. Хүрэл медалийг Д.Сумъяа болон Канадын К.Дегүчи нар хүртсэн. Манай тамирчин Д.Сумъяа 2014 оноос хойш олимп, дэлхийн аваргад тогтмол медалийн төлөө барилдаж 1 алт, 2 хүрэл медаль хүртэж байна. Харин залуу тамирчин Л.Энхрийлэн эхний өрсөлдөгч болох БНСУ-ын Кван Юү-Жонтой барилдан хожигдсноор үзэгчдийн суудалд шилжсэн.

  • Алт: Японы Ц.Ёшида
  • Мөнгө: Их Британи Н.Смит-Дэвис
  • Хүрэл: Канад К.Дегүчи, МОНГОЛ Д.СУМЪЯА

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж