Мэдээлэл технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа ч багагүй сөрөг тал дагуулж байгаа. Тиймээс цахим орчин дахь хэрэглээний соёлыг төлөвшүүлэх үүднээс нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх аян эхлүүлж байна. “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” ая ирэх даваа гаригаас /2018.9.23/ эхлэн долоо хоног үргэлжлэх юм. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах 300 оюутан аяны элч болж, бусдыг эерэг зүйлд уриалах юм. Өөрөөр хэлбэл, цахим орчин ирэх даваа гаригаас эхлэн эерэг мэдээллээр давалгаалах нь ээ.
- Аяны эхний өдөр буюу даваа гаригийг эерэг мэдээлэл түгээх өдөр болгон зарлажээ. Энэ өдөр цахим орчинд бусдад хэрэгтэй эерэг мэдээлэл түгээнэ.
- Мягмар гаригийг талархах өдөр болгон зарлажээ. Энэ өдөр бусдад талархсан сэтгэлээ илэрхийлэх юм.
- Лхагва гаригийг бахархах өдөр болгосон бөгөөд сайн үйлсийн талаарх мэдээлэл түгээж, сайн үйлстний эзнээр бахархана.
- Пүрэв гаригийг тусч өдөр болгон зарлаж, бусдад тус хүргэхийг уриалж байна.
- Харин баасан гаригийг өөрийгөө хөгжүүлэх өдөр болгохыг уриалав. Амьдралын зөв хэвшилд бусдыг уриалах юм.
- Бямба гаригийг хариуцлагатай өдөр болгон зарласан бөгөөд өсвөр насныхны аюулгүй цахим хэрэглээнд анхаарал хандуулна.
- Ням гаригийг хамгаалалтын өдөр болгожээ. Энэ өдөр цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргад суралцах юм.
Холбоотой мэдээ