Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж