Мишээл экспод "Намрын ногоон өдрүүд" үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.23-нд нийтлэгдсэн

Мишээл экспод "Намрын ногоон өдрүүд" үргэлжилж байна

“Хүүхдэд зориулав” өдөрлөг зохион байгуулж, хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа болно

Мишээл экспод "Намрын ногоон өдрүүд" үргэлжилж байна

Жил бүрийн есдүгээр сард “Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа болж, эх орны хөрсөнд ургасан шинэ ногоогоор хүнсээ хангах боломж олддог билээ. Үзэсгэлэн худалдаанД сүү, сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоо үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрсдийн үйлдвэрлэж, ургуулсан бүтээгдэхүүний дээжээр оролцдогоороо онцлогтой.

“Мишээл экспо” төвд энэ сарын 18-нд эхэлсэн уг үзэсгэлэн маргааш /2018.9.24/ өндөрлөх юм. Үзэсгэлэнгийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно. Мөн есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон "Алтан намар" амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Харин өнөөдөр /2018.9.23/ “Хүүхдэд зориулав” өдөрлөг зохион байгуулж, хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа болж байна. Мөн үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж