Дурсгалын медаль өгвөл сайхан

Хуучирсан мэдээ: 2015.01.09-нд нийтлэгдсэн

Дурсгалын медаль өгвөл сайхан

Даваагаас пүрэв гариг буюу нэгдүгээр сарын 5-8-ны өдрүүдийн твиттер тоймыг хүргэж байна. Эдгээр өдрүүдэд жиргээчдийн анхаарлыг татсан нэг сэдэв бол ГУРВАН САЯ ДАХЬ иргэн хэдний өдөр тодрох вэ гэдэг асуулт байлаа.

 

Энэ сард монголчуудын хувьд онцгой үйл явдал тохиох юм. Манай улс 2015 оны нэгдүгээр сард 3 сая дахь иргэнээ хүлээж авах юм. Тиймээс цөөхөн хүн амтайн манай улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал мөн.

Монгол Улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая хүн амтай болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн нь сая сая дахь иргэнийг тодруулж байсныг гэрчилж байна. Харин ГУРВАН САЯ дахь иргэн 2015 оны 1 дүгээр сард төрөх магадлалтай.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын хүн амын тоо 2 995 949 болсон байна. Одоо 4051 хүүхэд шинээр мэндлэхэд Монгол Улсын хүн ам гурван саяд хүрэх тооцоолол гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Гурван сая дахь иргэнийг тодруулахдаа тухайн өдрийн 00 цагаас эхлэн 24 цаг хүртлэх хугацаанд төрсөн төрөлт бүрийн мэдээллийг үндэслэх ажээ. Монгол Улсын харъяалалтай иргэнээс мэндэлсэн хүүхэд бүрийг гурван сая дахь иргэн тодруулах бүртгэлд хамруулна. Монгол Улсын харъяалалтай иргэн нийслэл, дүүрэг, аймаг, сум цаашлаад хилийн чанадад ч төрсөн бай гурван сая дахь иргэнийг тодруулах бүртгэлд хамрагдах журамтай гэдгийг салбарын яам онцолжээ.

Хилийн чанадад төрсөн Монгол иргэдийн хувьд тухайн улсынхаа консулын газарт төрсөн эмнэлэгийнхээ төрөлтийн албан ёсны бүртгэлийг тухайн өдөрт нь тэмдэглүүлэх ёстойг мөн журманд тусгасан байна.

Гурван сая дахь иргэнээр тодорсон хүүхдэд орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний буюу 70 сая төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Харин гурван сая дахь иргэнтэй чацуутангуудыг гурван сая төгрөгөөр урамшуулахаар болсон юм.

Эх барих, нярайн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах, хяналтыг сайжруулах, ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор эх барих, нярайн өрөөний 50 хувь нь камержсан байна.

-Монгол Улсын гурван сая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурван сая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийг түүний чацуутан гэж үзнэ.

Монгол Улсын иргэн гадаадад төрсөн бол түүний мэдээллийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт багтаан бүртгэж, графикт хугацаанд ирүүлсэн баримтыг үндэслэн тооцно гэж журамд заасан байгаа.

“Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 /далан/ сая  хүртэл төгрөгийн  үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний тухайн өдөр төрсөн чацуутнуудад 3  /гурван/ сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон, алдаршуулах арга хэмжээ авна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 250 гаруй хүүхэд хамрагдах болов уу гэж тооцож байна. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг 70,0 /далан/ сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн шагналаар шагнах, АЛДАРШУУЛАХ ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байгаа аж.

Харин жиргээчид ямар саналтай байна. Энэ талаар жиргээч Аанхаа@Aanxaa 3 сая дахь иргэнд тухайн өдөр төрсөн бүх хүүхдэд 100 мянган төгрөг ч юмуу жижиг шагнал өгөх байсан юмдаа. 30-ыг нь сонгоно гэдэг бөөн будилаан. гэсэн бол жиргээчид дурсгалын медаль ч юмуу байвал гоё шүү дээ гэсэн саналыг дэмжиж байлаа.

 

 

Монгол улсын 2 сая дахь иргэнд ийм одон өгч байжээ.

 

ИНГЭЭД ОНЦЛОХ ФОТО ЖИРГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.

Baika Puntsag@baikap

Б.Ринчен гуай Хэнтийн Мөрөнд Москвич 20 машинаа засч буй жолоочоо хараад сууж буй гэнэ. Лумир Йислын авсан фото 1957.

 

Baika Puntsag@baikap

Б.Ринчен гуай Гандангийн хамба ламтай ярьж буй нь. Улаанбаатар 1958 он. Лумир Йислийн авсан фото зураг.

 

Аzgii@azaa9098

Зайсан Толгой 1971 он хүртэл ийм байжээ.

 

Salma Hayek@luzrmontenegro1

"@Earthepixxx: Wonderful !!!! "# This is so cool!!!

 

Baterdene Chimeddorj@chonosb  Миний мөрөн дээр гараа тавибал Ерөнхий сайд болох нигууртай гэж, хэ хэ. #Joke

 

ЦАХИМ БОЛЖМОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж